Шийдвэр биелүүлээгүй “Нарантуул”-ыг торгоно

Нийслэлийн томоохон худалдааны төвийн хураамжийг зогсоох талаар ШӨХТГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Тэд уг шаардлагаа захуудын захиргаанд өнгөрсөн сарын 25-нд хүргүүлжээ. Гэвч “Нарантуул” захынхан энэ сарын 1- нээс хэрэгжих байсан шаардлагыг хүлээж аваагүй байна. Тэд захын удирдлага гадаад явсан нэрээр хойшлуулж буй аж.

Харин ШӨХТГ-ын орон тооны бус зөвлөлийн хурлаар тус компанийг давамгай эрхтэй аж ахуйн нэгжээр тогтоожээ. Ингэснээр Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-д зааснаар “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” заалтын дагуу арга хэмжээ авахаар ярьжээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар уг заалтын дагуу тус компанийн хураамжаас олсон нийт орлогын зургаа хүртэлх хувиар торгох магадлалтай байгаа аж.

Б.Заяа

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих