КИБЕР “АЛУУРЧИН”-Ы ЄГЄЄШ

Монголын кибер довтолгоотой тэмцэх тєвєєс хийсэн судалгаагаар жилд 150 мянга орчим иргэн фишингийн халдлагад єртєж, 8000 орчим нь хохирол амсч, хууран мэхлэгдсэн гэсэн тоо гарчээ. Єєрєєр хэлбэл, “Онлайн лотерейд мєнгє хожлоо”, “Хамтарсан хєрєнгє оруулалт хийе”, “Банкны дансанд байгаа эзэнгvй их мєнгийг хувааж авна”, “”Yahoo, PayPal, Google”-ийн vйлчилгээний албанаас хандаж байна” гэх мэтээр фишингийн довтолгоонд єртсєн гэсэн vг. Монголоор загас гэж орчуулагдах фишингийн хорт сайтуудад орж, компьютертээ тагнуулын программ єєрєє ч мэдэлгvй суулгаад хувийн єгєгдлvvдээ алдсанаар єєрийгєє “єгєєш” болгох замыг нь нээж єгдєг гэнэ. Ийм мэдээлэлд хууртан Египет, Израйлд очиж амь насаа алдах шахан эх орон руугаа ирсэн иргэн ч хэд хэд бий.

Ер нь, мэдээллийн цахим орон зайд амьдарч буй єнєє vед дэлхийн нєлєє бvхий улс орнууд сvлжээний кибер дайнаас аль болох сэргийлэх vvднээс хамгаалалт маш сайн хийдэг байна. Харин манай улсын хувьд интернэтийн орчинг ашиглахыг л мэдэхээс биш хэрхэн гадна, дотны халдлагаас тєр, бизнесийн нууцаа хамгаалах талаар мэдлэг дульмаг байгаа нь єєрийн эрхгvй аюулд дуудаж байгаа гэнэ. Зєвхєн тєрийн нууц задруулсан хэргээр ялын дуу сонсч буй хэргvvдээс харахад бизнесийн байгууллага, иргэд ч битгий хэл тєр засаг тааруухан мэдлэгтэй байгаа нь илт.

SIM картныхаа ПИН кодыг идэвхгvй болговол таны утсан дээрх бvх мэдээлэлд халдах боломжтой болно

Томоохон улс гvрэн мэдээллийн аюулгvй байдлаа хамгаалах vvднээс нэгдсэн сvлжээнд орсон компьютерvvдээ ДАТА тєвд нэгтгэн хамгаалсан байдаг аж. Харин манай улсын хувьд энэ тєрлийн хамгаалалт муугаас vе vехэн тєр засаг гэлтгvй хувийн хэвшил, мэдээллийн сайтууд хакер-дуулчихдаг.
Энэ талаар Монголын кибер довтолгоотой тэмцэх тєвийн дарга Б.Халтар “Манайхан ганцхан хакердсан гэж яриад байдгаас биш зомби болгох, соёлгvй реклам, зар сурталчилгаа, захиа явуулах, сvлжээгээр дамжуулан мэдээллийг нь авах боломжтой гэдгийг мэддэггvй. Тэр битгий хэл, Хятадад гэхэд л онлайн дэлгvvрт хулхидуулсан тохиолдол олон гарсан. Нэг бол хуурамч бараа авах эсвэл мєнгєє алддаг. Ганц компьютер гэлтгvй гар утаснаасаа манай иргэд хувийн мэдээллээ алддаг. Хvмvvс гар утасныхаа санах болон картын санах ойд банкны картны ПИН кодоос эхлээд цахим шуудангийн нууц vг, найз нєхдийнхєє мэдээллийг хадгалдаг. Мєн маш олон хэрэглэгч SIM карт дээрх ПИН кодоо идэвхгvй болгочихдог нь таны мэдээлэлд хэзээ ч хэн ч халдахад бэлэн болгожээ гэсэн vг” гэв.

Байгууллагын нууцад халдсан этгээдийг шийтгэх эрхзvйн орчин байхгvй

Єнєєдєр сvлжээндээ хамгийн сайн хамгаалалт хийдэг нь банк санхvvгийн байгууллага. Олон улсын стандарт шаардлагынхаа дагуу vйлчлvvлэгчийн тухай мэдээлэл, дансны гvйлгээ гээд байгууллагын оршин тогтнох нууц мэдээлэл байдаг учраас тэр. Харин уул уурхай, бизнесийн байгууллагынхны хувьд энэ сэдэв танил бус гэнэ. Тиймдээ ч дотроосоо, гаднаас халдлагад єртєн байгууллагын нууцаа алдсан тохиолдол цєєнгvй аж. Тухайлбал, Тээвэр зуучлалын нэгэн компанийн программист ажлаас халсанд нь бухимдаж, єширхєхдєє байгууллагынхаа бvх гэрээ, харил-цагчийнх нь тухай мэдээллийг шинээр байгуулагдсан єрсєлдєгчдєд нь худалдсан хэрэг гарч байжээ. Хэдийгээр тєрийн нууц задруулсан бол Эрvvгийн хуулийн тусгай зvйл заалтаар шийтгэж болох ч байгууллагын нууцыг дэлгэсэн тохиолдолд ямар хариуцлага хvлээх нь єнєєг хvртэл тодорхойгvй байгаа аж. Энэ нь, энэ тєрлийн “цэвэрхэн” гэмт хэргийг шийдэх хууль эрх зvйн орчин байдаггvйгээс хэдэн жил шvvхийн босго элээгээд л мартагдахад хvргэдэг байна.
Нєгєєтэйгvvр, манайд бизнесийнхэн тєдийгvй мэдээллийн сайтуудыг элдэв халдлагаас хамгаалах боловсон хvчин дутмаг байгаа юм. Уг нь энэ чиглэлээр сургалт явуулдаг хэдий ч єндєр vнээс нь айн тєрийн байгууллага байтугай хувийн хэвшлийн зарим аж ахуй нэгж ч ойшоодоггvй аж. Аливаа шинэ технологи сайн муу хоёр тал агуулж байдаг учраас улс орнууд тvvнийг нэвтрvvлэхээсээ ємнє муу талыг нь бодолцон хамгаалалт хийж, энэ тєрлийн “superman” бэлтгэж, санхvvгийн аудит хийхдээ мэдээллийг нь цуг хийдэг гэнэ. Гэтэл манайд шалгалт битгий хэл хамгаалалт ч байхгvй. Гэвч мєнгєтэй, гэнэн иргэд интернэтийн хэдэн зард л хууртагдаа биз гээд нvдээ аниж болох ч хэн бvхний єдєр тутмын хэрэглээ болсон эл технологиор дамжуулан vндэстний аюулгvй байдал, орших эс орших, тусгаар тогтнолыг донсолгож болох жишээг хvн тєрєлхтєн саяхан харсан. Зєвхєн Тунист болсон эрх чєлєєний тєлєєх “Мэлрэг цэцгийн” хувьсгал “Facebook”-ээр дамжин Арабын орнуудад халдварласан. Бvр сvvлдээ Хятадад хvртэл дэлгэрэх гэж байсныг эрх баригчид нь зарим томоохон сайтуудыг хааж, хазаарлаж байж намжаасан удаатай. Энэ мэт интернэтийн орчин хамгаалалтгvй бол тухайн улсыг хэрхэн бужигнуулах боломжтой нь тодорхой.

Хятадаас интернэт орчноор хамгийн их халдлага хийдэг

Наад зах нь Vндэсний аюулгvй байдалтай нь холбоотой бидний єдєр тутмын хэрэглээ болсон “уаhoo.com” ашиглагчдын харилцан мэдээллийг тvлхvvр vгээр нь унших эрх АНУ-ын тусгай албаныханд ч бий гэнэ. Ямартай ч “хаданд хавчуулагдсан халиуны зулзага хєєрхий” гэгчээр интернэтийн орчин ашигладгаараа дэлхийд толгой цохидог хоёр их гvрний дунд байгаа биднийг мэдээллийн эрин зуун зажлахгvй залгина гэдэг нь ойлгомжтой. Єєрєєр хэлбэл, интернэтийн орчинд манайхан гадагшаа халдлага хийснээс Монгол руу чиглэсэн халдлага 20-30 дахин их байгааг мэргэжлийнхэн баталж байна. Зєвхєн 2009 оны арванхоёрдугаар сард гэхэд Хятадаас 5361 халдлага хийсэн байхад Оросоос 3200, Америкаас 3000 халдлага хийжээ. Бvр Солонгос, Аргентин, Япон, Итали, Бразиль улсаас хvртэл халдлага хийсэн гэхээр манай интернэтийн орчинг ямар сульдаатай байгааг харуулж буй хэрэг.
Энэ талын хууль эрх зvйн орчин хэзээ бvрдэх талаар Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Б.Болдбаатар “Хуулийн тєсєл єргєн бариад байгаа. Тагнуулын ерєнхий газар хянах шалгах, хамгаалах vvрэгтэй” гэсэн хариултыг єгєв. Ямартай ч бизнес, хувийн байгууллагууд сvлжээний компьютертээ хамгаалалтын программ суулгаж, “єдсєн” нэгнийг нь хуулийнх нь дагуу шvvж болох ч гадны халдлагаас хамгаалах бамбайг хэрхэн босгох билээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.