Тэргэнцэртэй гаж донтон 17 настай охиныг зэрэмдэглэжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар хорооны иргэн Т.Энхтөр гэгч 17 настай охин С-ыг зэрэмдлэгдсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тодруулбал, хэдэн жилийн өмнө архидалтын гайгаар хоёр хөл, өрөөсөн гараа тайрууж хөдөлмөрийн чадвараа алдсан тэрбээр найз О.Анхбаярын найз охиноор 17 настай охин С-ыг дуудуулан авчраад эл жигшүүрт хэргийг үйлджээ.

 

Тухайн өдрийн 02.00 цагийн орчим маш их хэмжээний цус алдсан охин С-ыг Хэнтий аймгийн эрүүгийн цагдаа олж эмнэлэгт яаралтай хүрэгсэнээр охиныг амыг аварсан байна. Охиныг бэлэг эрхтэн рүү нь хутгалж зэрэмдэглэсэн Т.Энхтөрийг Хэнтий аймгийн цагдаагийн ажилтнууд хэргийн газарт унтаж байхад нь баривчилсан байна.

Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих