Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын даргатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд най­рамдах Киргиз улсын /БНКУ/ Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад оролцож, үг хэллээ.
Тэрбээр шинэчлэлийн Засгийн газрын баримталж буй бодлогыг танилцуулж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд түнш орнуудын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов.
Мөн “Олон улсын авто замын тээвэрт таатай нөхцөл бүрдүүлэх хэлэлцээр”-ийг гишүүн орнууд удахгүй байгуулна гэдэгт итгэж байна. Улмаар таван тэрбум долларын хөрөнгөөр босох 1800 км төмөр зам барих төсөлд гадаадын компаниуд хувь эзэмших хэлбэрээр орол­цох боломж нээлттэй байгаа” хэмээлээ.
Энэхүү уулзалтад БНКУ-ын Ерөнхий сайд Ж.Сатыбалдиев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөн­­хий сайд Вэнь Зябао, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев болон Бүгд найрамдах Казахстан, Узбекс­тан, Тажикстан, Па­кистан улсын Ерөнхий сайд нар оролцсон.  Харин манай улсын хувьд Шанхайн хамтын ажиллагааны бай­гуул­лагад ажиглагч байс­наар төв Азийн бүсэд өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын ажил­лагааны үйл явцад идэвх­тэй оролцох боломж бүрдсэн юм.
Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев нартай уулзаж, санал солилцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөрш орнуудтай тогтоосон харилцааг бүхий л талаар хөг­жүүлэх нь манай гадаад бод­логын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэл болохыг хэлж байлаа.
Харин ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведев “Манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” зэрэг хамтарсан үйлдвэрийн газруудын үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд ОХУ хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.
Дашрамд дуулгахад, энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотноо Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын худал­даа, эдийн засаг, шинж­лэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 14 дүгээр хуралдааныг зохион байгуулах аж.


URL:

Сэтгэгдэл бичих