Д.ЛVНДЭЭЖАНЦАН: АН-ТАЙ ЗӨВШИЛЦӨХ ГЭХЭЭР ЭЛДЭВ ШАЛТАГ ТООЧИН ХОЙШЛУУЛЖ БАЙНА

С.Заяа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдvvлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцvvлгийг хийх байв. Мөн УИХ дахь МАН-ын гишvvд бvлэгтэй болгох асуудлыг энэ vеэр хэлэлцэх байсан ч АН-ын бvлгийн гишvvд завсарлага авсан юм. Энэ талаар УИХ-ын гишvvн Д.Лvндээжанцан байр сууриа илэрхийллээ.

-Танай намыг УИХ-д бvлэгтэй болгох асуудлыг хэлэлцэх гэж байхад АН-ын гишvvд тодорхойгvй шалтгаанаар завсарлага авлаа.
-Бvлэгтэй, бvлэггvй ч МАН-ын гишvvд ажлаа хийнэ. Гэтэл бvлгээр дамжиж ард тvмний санаа бодлыг хуульд тусгах, бодлогоо оруулах эрх бидэнд хаалттай байна шvv дээ. Төрийн бvх эрх мэдлийн эх сурвалж нь ард тvмэн байна гэсэн гол суурь зарчим алдагдаад байгаа учраас бид эмзэглэж байгаа юм. Олон ч удаа хэлсэн.
-АН, МАН-ын төлөөлөл зөвшилцөөгvй юм уу?
-Зөвшилцөх болохоор УИХ дахь АН-ын бvлгийн гишvvд элдэв шалтаг хэлж хойшлуулдаг нь гэм биш зан болоод байна.
Өнгөрсөн долоо хоногийн Төрийн байгуулалтын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч гишvvд ирц хvрээгvйн улмаас хойшилж байсан юм.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих