“Made in Japan” цацрагаар хордох аюулын сануулга болж байна

Японы “Фукусима-1” АЦС-д осол гарснаас хойш агаар мандалд нэвтрэсэн цацраг идэвхит бодис америкийн эрэг хавийн нутагт хүрээд байна. Цацраг идэвхит йодын агууламж нэмэгдснийг хэд хэдэн муж улсад нэгэн зэрэг бүртгэсэн байна. Үүний өмнө европын зарим улс цацрагийн агууламж өөрчлөгдсөн тухай мэдэгдэж байсан юм. Үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн Япон улс дэлхийн хамтын нийгэмлэгт хандан цацрагийн эргэн тойронд шуугиан дэгдээлгүй бараа бүтээгдэхүүнийх нь нийлүүлэлтийг хязгаарлахаас татгалзахыг уриалсан байна. Бараа бүтээгдэхүүнээ ямар ч аюулгүй хэмээн японы тал үзэж байгаа аж. Олон нийтийн санал асуулгын дүнгээс харахад оросын хүн амын 64 хувь нь японы үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг авахаас татгалзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Бараан дээрх “Made in Japan” гэх японы чанарын тэмдэг нь нэг ёсондоо цацрагаар хордох аюулын сануулга болж байгаа ажээ. Энэ талаар оросын Интернетэд ширүүхэн санал шүүмжлэл өрнөсөн байна. Эмэгтэйчүүд японы гоо сайхан болон хүнсний бүтээгдэхүүний “цэвэр аюулгүй байдлыг” хэлэлцэж байгаа бол эрчүүд нь автомашиныг тус улсын аль хотод үйлдвэрлсэнийг сонирхон асуухын сацуу машинаа цацраг идэвхит йод, цезий бодисоос хаана хэрхэн цэвэрлэж болох талаар хэлэлцэж байгаа ажээ.
“Фукусима-1” АЦС осолдсноос хойш японы бараа , хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа орнуудад түгшүүр гаараад байна. Үүний нэг жишээ нь, Австрали, Хонконг, Канад, Сингапур, АНУ, Орос зэрэг хэд хэдэн улс японы бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлсан явдал юм. Энэ нь японы зарим нутагт цацраг идэвхит бөөмсийг агаар, тэнгисийн ба ундны ус, хүнсний бүтээгдэхүүнд илрүүлсэнтэй холбоотой юм. Харин японы эрх баригчид ялимгүй хэмжээний цацраг илрүүлсэн. Гэхдээ энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байна. Харин тэдний мэдэгдлийг няцаан хордох аюултай хэмээн Оросын Гринпис байгууллагын цөмийн аюулгүй байдлын асуудал эрхлэсэн эрчим хүчний хэлтсийн удирдагч Владимир Чупров мэдэгджээ. Тэрбээр “Фукусимаг дамжсан хүнсний бүтээгдэхүүн болон автомашиныг нь хэрэглэвэл цацрагаар хордож мэднэ. Японы болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо баримтуудаас харахад хүнсний ногоонд цацраг идэвхит йодын агууламж хэвийн хэмжээнээс 1000, суун бүтээгдэхүүнд 100 илүү байна. Хүн ийм бүтээгдэхүүн хэрэглэвэл хордох аюултай. Мөн өмөн үү өвчин уусч мэднэ. Гэхдээ японы бүх нутаг бохирдож, бүх бүтээгдэхүүн нь хордоно гэхэд эртдэнэ. Одоогоор зөвхөн дөрвөн мужид байдал хүнд байна” гэжээ.
Харин японы бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас эмээх хэрэггүй хэмээн худалдаачид мэдэгдэж буй ажээ. Учир нь тус улсад үйлдвэрлэсэн нэрд гарсан ахуйн хэрэгцээний цахилгаан барааг өөр улс орнуудад угсран үйлдвэрлэж байгаа юм. Мөн автомашин худалдан авагчид ч сэтгэл түгших хэрэггүй гэнэ. Японы олон загварын машиныг өөр улс оронд угсран үйлдвэрлэдэг. Тиймээс автомашин худалдагчид бүтээгдэхүүн нь цацрагийн талаар аюулгүй байгааг батлахын тулд өөрсдөө тусгай багажаар шалгахад бэлэн байгаа ажээ. Тэрч байтугай японы үндэсний хоол хэрэглэгчид ч сэтгэл тайван байж болох гэнэ. Учир нь японы ресторанууд түүхий эдийнхээ 90 хувийг Норвеги, Хятад, Тайланд, Австралиас авч буй ажээ. Харин японы эрэг хавьд барьсан цацраг бүхий загас зах зээлд гарах боломж огт байхгүй гэж Оросын загас агнуурын алба мэдээлсэн байна. Оросын Гринпис байгууллагын төлөөлөгч Владимир Чупров ч үүнийг баталсан байна. Харин тэнгис далайн зарим төрлийн бүтээгдэхүүн идэхээс татгалзсан нь дээр гэж экологичид анхааруулж буй ажээ. Учир нь нялаахай нь хүнд төмөрлөг ба цацраг идэвхит бодис нөөцөлдөг юм байна. Хэрэв тэнгисийн усны хорт бодис загас, нялаахайд нэвтэрвэл агууламж нь 10, бүр 100 дахин нэмэгдэх аюултай ажээ.

Оросын өргөн хэрэглээний барааны хяналтын газар болон гааль ийм барааг оросын зах зээлд гаргахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Цацрагийн хэмжээг хянан шалгах автомат систем бүх боомтод ажиллаж байгаа аж. Цацраг ихэссэн үед бүх барааг устгаж байгаач йод агуулсан бэлдмэлийг хэт хэрэглэх явдал нь эмч нарыг түгшүүлж байгаа ажээ.
Алс Дорнод цацрагийн төвшинг өдөр шөнөгүй хянаж, агаар, ус, цасанд магадлан шинжлэх ажиллагааг үргэлжилж байгаа юм байна. Одоогийн байдлаар цацрагийн үзүүлэлт хэвийн хэмжээнээс хэтрэсэн нэг ч тохиолдол гараагүй байна.

Эх сурвалж Asunews.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих