ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ

10.0pt;line-height:115%;Arial”,”sans-serif”;”>Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр 10.30 цагт СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа.Тэрээр энэ үеэр “Бидэнд хийх ажил их байна. Илүү ихийг хийж бүтээх шаардлагатай байгаа. Ямар асуудал бидний өмнө тулгамдаж байна. Юуг шинээр хийх хэрэгтэй байна. Юуг цааш үргэлжлүүлж хийх хэрэгтэй байна вэ гэдгийг бид маш сайн мэдэж байгаа. Нөгөө талаар улс орны нэр хүнд өсч, тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө босгох боломжтой болж, нэг үгээр хэлбэл мөнгөний асуудал том асуудал байхаа болилоо.

10.0pt;line-height:115%;Arial”,”sans-serif”;”>УИХ, Засгийн газар, нийслэл, орон нутгийн удирдлага гээд бүрэн хамтарч ажиллах сайхан боломж бүрдэж байгаа. Энэ боломжийг ашиглаад одоо юм бүтээдэг цаг. Одоо юм хийдэг цаг. Өмнөхөөсөө илүү ихийг хийх цаг ирж байна. Олон шинэ зүйлийг цаашаа хийх хэрэгтэй байгаа. Бүтээгчдээ дэмжиж, хүндээ хүрсэн олон ажлыг бид хийх хэрэгтэй. Энэ ажлыг үргэлжлүүлэхийн төлөө, бүгдээрээ хамтдаа Монгол Улсынхаа төлөө зүтгэцгээе гэж уриалъя. Их баярлалаа” гэлээ.
 
10.0pt;line-height:115%;Arial”,”sans-serif”;”>Эндээс тэрээр Дорнод аймагт ажиллахаар гарч, замдаа Яармаг дахь Шунхлайн бензин колонкоос Монголоос олборлосон газрын тосоор үйлдвэрлэсэн “MGL93″  бензинээр машинаа цэнэглэн хөдөлсөн юм.
10.0pt;line-height:115%;Arial”,”sans-serif”;”>Эх орны газрын тосоор үйлдвэрлэсэн шатахуун авах болсон талаараа тэрээр “Монгол нутгийн газрын тос шингэсэн бензинээр машинаа цэнэглээд гарч байна. Энэ бол бэлгэшээлтэй зүйл юм. Манай анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай анх Монголын газраас газрын тос гарахад дээлээ мялааж угтаж байсныг хүн бүхэн санаж байгаа. Одоо бидэнд хийдэг цаг, хийж бүтээх боломж байна. Монголчуудын хувьд, Монгол орны хувьд улирлаасаа шалтгаалаад хийдэг цаг бага байдаг.
10.0pt;line-height:115%;Arial”,”sans-serif”;”>Монголчууд одоо нэгдэж хийх зүйлээ хийх хэрэгтэй. Яг энэ шатахуун шиг Монгол Улс цаашаа гал алдахгүй байх ёстой. Монгол цаашдаа нутаг дээрээ газрын тосоо боловсруулж шатахуун үйлдвэрлэдэг болъё. Цахилгаанаар өөрийгөө хангадаг болгоё. Төмөр замын асуудлаа маш хурдан шийдвэрлэе. Үйлдвэрлэлээ босгоё. Уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгож хийе. Энэ чиглэлд бүх хүч чадлаа зориулж ажиллах шаардлагатай. Үүн дээр бүгдээрээ нэгдье. Нэг улс, нэг багийн гаргах амжилт нэг л байх ёстой. Энэ бидний хийсэн бүтээснээр гарч ирнэ. Хийж бүтээсэн бүхнийг дэмжинэ. Үүнийг бэлгэдэж Монголын газрын тосоор үйлдвэрлэсэн шатахууныг унаандаа хийж байна” гэж байв.

URL:

Сэтгэгдэл бичих