Орос, Хятад хоёр бодлого

“Дэлхийн эдийн засгийн дараагийн хямрал Хятадаас давалгаална” хэмээн шинжээчид нэгэн цагт өгүүлж байв. “Муу ам”-тай тэдний таамаг ч бараг л ёсоор болж байна. Өнгөрсөн сарын байдлаар өмнөд хөршийн үйлдвэрлэлийн индекс түүхэндээ гурван сар дараалан 50-иас доош хувьтай гарлаа. Үүнээс шалтгаалан энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нүүрсний экспорт 61.8 хувиар буурчээ. Энэ онд 31.5 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан манай улсын хувьд эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс экспортолсон байна. Зөвхөн энэ жишээнээс харахад л хойшид нүүрсний экспорт төлөвлөгөөнөөсөө даруй 10 хувиар багасч мэдэхээр байгаа.

 

Манай улс өнгөрсөн онд боловс руулсан нүүрсээ 190 ам.доллараар нийлүүлж байсан бол одоогийн байдлаар дөнгөн данган 140 ам.долларт хүрч байгаа тухай ч тоо цоо гарчээ. Энэ ханш цаашид буурах төлөвтэй байгаа тухай төсөөлөл ч нэгэнт бий болжээ. Ийнхүү манай нүүрснээс олох орлого багасч, уул уур хайн салбар хүндхэн байдалд тулж ирчихээд байхад хамгийн хачирхалтай нь хойд хөрш БНХАУ-д нийлүүлэх нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлэх мэдэгдэл гарга сан байх юм. Тэгэхээр нүүрсний экспортын хувьд БНХАУ-аас бүрэн хамаардаг манай улсад байдал хүндэрч болзошгүй гэсэн сэрэмжлүүлэг ч болж таарлаа. Өөрөөр хэлбэл, хойд хөрш хямралыг хохирол багатай даван туулахын тулд манай гол өрсөлдөгч болох хувилбарыг сонгосон байх магадлалтай болж байна.
Уг нь манай улс ОХУ-аар дамжуулан Япон, Солонгост нүүрс гаргана гэсэн төлөвлөгөө бий. Бидний энэ саналыг шинжээчид харин эрсдэлтэй хэмээн үзсэн удаатай. Тэдний зөв болж таарлаа. Учир нь оросууд Тувагийн Элээтэд манай Тавантолгойгоос ч дутахааргүй нөөцтэй коксжих орд илрүүлсэн. Энэ ордыг 2012 оноос ашиглана гэдгээ зарласан. Тэдний төлөвлөгөөний дагуу бол Элээтийн ордоо ашиглалтад оруулах цаг хугацаа нь яг одоо.

ОРОС СОНИРХОЛ
Оросууд дэлхийн нүүрсний зах зээлд гол тоглогч байх аль хуучин цагийн мөрөөдлөө орхих бодолгүй. Үүнийгээ биелүүлэхийн тулд олон ч удаа манай улсад ирж, лобби хийхийг санаархаж байв. Тухайлбал, РДЖ буюу “Оросын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг бол хойд хөршийн дэд бүтцийн аварга компани. Энэ компани “ЭрдэнэтМ өрөн-Овоот”-ын чиглэлийн тө мөр замыг барья гэсэн хүсэлтийг манай улсад хэд хэдэн удаа илэрхийлж байв.
Үүнээс болж Хөвсгөл нуурыг тойрсон ашигт малтма лын ордуудыг ашиглуулахгүй гэсэн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. РДЖ төмөр замыг Овоотоос цааш үргэлжлүүлэн Тувагийн хил хүртэл тавина гэдгээ мэдэгдсэн. Хэрэв тэдний хэлсэн ёсоор болох юм бол манай улсын хувьд аюул нүүрлэнэ гэсэн үг. Учир нь тэд Эрдэнэтээс Тува хүртэл төмөр зам тавьж, улмаар Элээтийн ордтойгоо холбоно.
Ингэснээр Хятадын зах зээлд коксжих нүүрсээ гаргах дардан замтай болно гэсэн үг. Оросуудад бидэнтэй адил мөнгөгүйн зовлон, мэргэжилтэн боловсон хүчингүйн гачлан гэж байх биш. Улаанбаатар төмөр замыг л гэхэд Оросын армийн цэргүүд хоёрхон жилийн дотор барьж өгсөн түүх ч бий. Тэгэхээр биднийг “за” л гэвэл “ёо”-гүй гүйцэтгэнэ. Энэ цагт Монголын хувьд Хятадын зах зээл дээрх нүүрсний том тоглогчийнхоо байр суурь, ирээдүйгээ алдана.
Үүнээс өөр оросуудад байгаа ганц гарц гэвэл Элээтийн ордоос төмөр зам тавиад Сибирийн төмөр замтайгаа холбох. Ингэхийн тулд Сибирийн урд үзүүрийн тайга, намгийг яаж гатлах вэ, хад асга, ханан хавцалтай Саяны өндөр нурууг яаж давах вэ гэдэг бэрхшээл байгаа юм.

ХЯТАД СОНИРХОЛ
БНХАУ бол дэлхийн хамгийн том нүүрс ний үйлдвэрлэгч (2.58 тэрбум тонн), бас хэрэглэгч (2.56 тэрбум тонн) орон юм. Импортын бүтцийг нь авч үзвэл өнгөрсөн жилийн үзүүлэлтээр манай улс тэргүүлж, Индонези, Вьетнам удаах байрын төлөө өрсөлдсөн. Харин нэгэн цагт тэргүү лэгч байсан Австралийн нүүрсний ам уруу үерийн ус цутгасан учир ийнхүү эгнээгээ “чөлөөлсөн” гэдэг мэдээлэл бий.
Манайхаас бусад гурван орон далайд гарцтай учир Хятадын цахилгаан эрчим хүч ихээхэн шаардагддаг баруун эргийн Шанхай, Гуанжоу зэрэг томоохон аж үйлдвэрийн хот уруу нүүрс нийлүүлэх боломжтой байдаг байна. Эдийн засаг саармагжсан энэ үед харин хятадууд аль болох хямд өртгөөр нүүрс худалдан авах гэсэн эрхэм сонирхолтой байгаа гэдэг нь энгийн л ойлгомжтой асуудал. Ингэхийн тулд олон сонголт, илүү олон харилцагч орон Хятадад хэрэгтэй. Сонголт их байх тусам сонирхолдоо хүрэх магадлал өндөрсөх нь тодорхой.
Тэгэхээр Орос, Хятадын сонирхол агуулгаараа нийцэж буй тал олон бий. Товчхондоо бол нэг нь дэлхийн зах зээл дээр “хар алт” нийлүүлэх, нөгөө нь олон нийлүүлэгчтэй болох гэсэн сонирхол нь дүйж байна гэсэн үг.

МОНГОЛ СОНИРХОЛ
Бид эдийн засгийн хувьд гуравдагч түнштэй байх гол сонирхолтой. Харин иргэдийн болон улстөрчдийн сонирхлыг хураангуйлбал нэг хэсэг нь газар доорхи баялгаасаа ахиухан хүртэж улмаар баяжих, нөгөө хэсэг нь уул уурхай, байгалийн баялагтай холбоотой сэтгэл хөдөлгөм асуудлаар шоу хийж, хүссэн суудалдаа суух сонирхол давамгайлсан гэж хэлж болно.
Байгалийн баялгаа боловсруулах, дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодол дээрх сонирхлын ард жагсч ч магадгүй. Тэгвэл азаар бид Оюутолгойн гэрээг Канад болон Англи-Австралийн компанитай байгуулсан. Энэ бол эдийн засгийн хувьд гуравдагч хөршийн оролцоо мөн. Уг гэрээг байгуулахын тулд бүтэн зургаан жил “дуншиж” байж манай, танай нам гэлтгүй толгой дохин баталсан гэдийг бид мэднэ.
Гэтэл эдийн засгийн хувьд таагүй цаг үед салбарын сайдаас эхлээд хамтарч баталсан гэрээгээ хамжиж “нулимах” улстөрч маш олон болов. Энэ хэрээр гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх, хүлээлтийн байдал үүсэх зэрэг таагүй үр дагавар өдөр ирэх бүр ажиглагдах болоод байна.

“АШИГГҮЙ” ХЭЛЭЛЦЭЭРЭЭС АРД ТҮМЭН ЮУ ХҮРТЭВ
“Ашиггүй” гэрээ хэмээн улстөрчдийн чадал мэдэн хашгирах болсон Оюутолгой л гэхэд төсөвт 2010 оноос хойш, ердөө хоёр жил зургаан сарын дотор нийт 642 сая ам.долларын татвар төлөөд байна. Мөн уурхайн үйлдвэрлэл эхлэх мөч буюу 2013 оноос өмнө Монгол Улсын Засгийн газарт нийт 900 тэрбум төгрөгийн татвар, хураамж, төлбөр шилжүүлэх тооцоо гарсан. Энэ бол манай улсын эдийн засагт жин дарах тоо.
Үүний л ачаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байлаа. Асар их баялгийг ашиглах төсөл хөдөлгөөнд орж эхэлснээр эх орны хувь, хишгийг бид хамтдаа хүртсэн. “Эрдэс-Тавантолгой” компани л гэхэд “Хүний хөгжил сан”-д өнгөрсөн жил 380 тэрбум төгрөг өгч, түүнийг нь иргэдийн хэтэвчинд тараагаад хийчихсэн. Ингэхдээ “Чалко” компаниас эхний удаад 250 сая ам.доллар, мөн 100 сая ам.доллар авсан гэсэн мэдээ ч бий.
Энэ мөнгө ч бас л бидний халаасанд л орсон. Тэгэхээр бид ирээдүйд жаахан тэвчих, болчимгүй мэдээллээ түр азнах, анхны бүтээгдэхүүнийг нь үзэх, үйлдвэрлэлийг нь эхлүүлчихээд дараа нь шүүмжилбэл илүү үр дүнтэй болох гээд байгаа юм.

Д.ГАНБААТАР

fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих