Авилгаар дэлхийд 94-т

М.Сугар-Эрдэнэ

Авилгын эсрэг тэмцэх олон улсын “Transparency International” байгууллагаас 2012 оны авилгатай улс орнуудын чансаагаа гаргажээ. Энэ жил тус байгууллагаас авилгатай орны жагсаалтыг гаргах аргаа өөрчилж, дэлхийн 176 орныг 0-100 онооны системээр дүгнэсэн байна. Бага оноотой орон маш их авилгатай гэсэн үг юм. 2012 онд бага авилгатай орны жагсаалтыг Финланд, Шинэ Зеланд, Дани тус бүр 90 оноотой тэргүүлж, 8 оноотой Афганистан, БНАСАУ, Сомали сүүлийн байрт оржээ.

Манай орон 36 оноотой 174 орноос 94 дүгээр байрт шалгарсан бол Орос 133,  Хятад 80 дугаар байрт шалгарсан байна. Монгол 2010 онд 178 орноос 116, 2011 онд  182 орноос 120 дугаар байрт орж байлаа.

 

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих