ИМПОРТЫН ХVНСНИЙ БVТЭЭГДЭХVVНИЙ НЭР ТӨРЛИЙГ ЦӨӨЛӨХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр vдээс хойш болж, хуралдаанд ирвэл зохих 70 гишvvнээс 38 нь оролцож хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцлээ.

Хуралдааны хамгийн эхэнд Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон vvсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхи нь дэмжсэнээр шууд баталлаа. Vvний дараа Хvнсний аюулгvй байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэв. Манай улс хvнсний аюулгvй байдалд анхаарах цаг болсныг дээр дооргvй ярилцаж байгаа. Стратегийн хvнсэнд манайх мах, сvv, цагаан будаа, vр тариа, гурилыг оруулаад буй юм.

Тэдгээрээс цагаан будаанаас бусдыг дотоодоосоо хангах зорилт тавиад буй. Мөн дотоодод тvvхий эд нь байхгvй хvнсийг импортоор авч, ийм замаар авах барааны тоог цөөлөхөөр болсон. Харин сvvний эх vvсвэр Монголд хангалттай ч гаднаас хуурай сvv авдаг, төмс, хvнсний ногоогоор дотоод хэрэгцээгээ хангах боломжтой байхад мөн л гадаад зах зээлээс зарим хэсгийг татдагийг анхаарч аль болохоор эх орны хөрсөнд ургуулсан төмс, хvнсний ногоогоор зах зээлээ хангах хэрэгтэйг А.Бакей гишvvн хэлж байлаа.

Монголчуудын жилийн хvнсний ногооны хэрэгцээ 170-180 мянга ч 130 гаруй мянган тонныг нь агуулах складтай аж. Тиймээс цаашид хувийн хэвшлийг татан оруулж ирэх дөрвөн жилд ногооны агуулахын тоо хэмжээг нэмэгдvvлэх зорилт тавиад байгааг ажлын хэсгийнхэн хэлж байв. Мөн махны хангамжийн талаар тусгайлсан арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн сэдэв хөндөгдөж байсан. Тухайлбал, УИХ-ын гишvvн Ж.Энхбаяр генийн өөрчлөлттэй хvнс нь хvний удмын сан, эрvvл мэндэд сөрөг нөлөө vзvvлэх, антибиотекийн vйлчилгээг зогсоох, байгаль орчин, ашигтай бактер зэрэгт эсрэгээр нөлөөлдөг гэдгийг сануулаад “Монгол хvний удмын сан бол уул уурхайн баялагтай эгнэшгvй vнэт зvйл. Тvvнийг хамгаалах хэрэгтэй” гэхэд Г.Баярсайхан “Гадаадын тусламжаар оруулж буй хvнсэнд генийн өөрчлөлттэй бvтээгдэхvvн оруулж болохгvй гэсэн заалт оруулж өгсөн. Гэхдээ хvний биед сөрөг нөлөөтэй генийн өөрчлөлттэй бvтээгдэхvvн хортой, харин ашигтай элемент оруулж өгсөн бол хоргvй” гэлээ.

Тvvнчлэн чуулганы хурал­даанаар ганзагын наймаагаар ил задгайгаар оруулж ирж байгаа хvнсний бараанд хяналт тавьж чадахгvй байгаа тухай хөндөгдсөн бөгөөд хvн ам амьдралынхаа туршид ча­нартай, эрvvл хvнсийг хvр­тээмж­тэй хэмжээгээр хэрэглэж байх нь хуулийн гол агуулга болохыг гишvvд дэмжиж хуульд орууллаа. Малын мах, сvv, тарианы vр зэрэг бvтээгдэхvvнийг стратегийн хvнсэнд оруулах, хувиргасан амьд организмыг гаднаас оруулахад хяналт тавих зэрэг заалтыг ч дэмжсэн юм.

АРДЧИЛАЛ



URL:

Сэтгэгдэл бичих