PSY хэдийг олсон бэ?

Солонгосын дуучин PSY буюу Пак Чжэ-саны “Gangnam style” видеог дэлхий даяар бараг тэр бум хүн үзээд байна. Ази тивээс ийм амжилт үзүүлнэ чинээ санаж байгаа экспертүүдийн хувьд энэ нь том цохилт болж чадсан.
Дэлхий нийтээр үзэж, дууриаж, хөгжилдөж буй түүний этгээд бүжиг нь түүнд ихээхэн орлогыг авч ирж байгаа гэх. 34 настай дуучны уг дуу нь Youtube, I-tunes зэрэг томоохон сайтуудаар ихээхэн татагдаж, ТВ рекламанд ч маш их ашиглагдсан байна. “Associated Press” агентлагийн тооцоолсноор энэ жил PSY ганц дуугаараа 7.9 сая ам.долларын ашиг олсон гэжээ. Харин Өмнөд Солонгосын нэгэн судалгаагаар улс доторхи цахим худалдаагаар 60 мянган ам.доллар олсон гэнэ.
Б.Бат
www.UNEN.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих