Шvд цоорох євчин (шvд хорхойтох) гэж юу вэ?

Шvд цоорох євчин гэдэг нь шvдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шvдний хатуу эд зєєлєрч, шvдэнд хєндий vvсэх эмгэг процессийг хэлнэ.

Шvдний цоорол vvсэх нь дараахи хvчин зvйлvvдээс хамаарч байдаг. Vvнд:

1. Амны хєндийн хэвийн болон эмгэг тєрєгч бичил биетэн

2. Шvлс, тvvний найрлага, хэмжээ

3. Хооллолтын буруу дэглэм

4. Цаг хугацаа, буруу дадал зуршил

5. Шvдний єнгєр, шvдээ хэрхэн зєв угааж байна гэдгээс хамаардаг байна.

1. Амны хєндийн хэвийн (амны микрофлор) болон эмгэг тєрєгч бичил биетэний харилцан vйлчлэлийн нeлeeгeeр бусад eвчин vvсгэгч нян, савханцар, мeeгeнцeрvvдийн eсeлт хeгжилт нь дарангуйлагдаж, ам цэвэршиж, ялзралт, амны эвгvй vнэр дарагдаж байдаг. Амны хeндийг удаан хугацааны турш ариутгалын болон тeрeл бvрийн хvчтэй уусмалуудаар зайлахад ам бактергvйжэх (микрофлоруудыг устгах) бeгeeд эмгэг тeрeгч, микрофлоруудын харьцааг алдагдуулж, цоорол vvсэх нэг нeхцeлийг бvрдvvлдэг. Иймд хувь хvн амаа цэвэр усаар зайлж, зйвхйн эмчийн заавраар ариутгалын уусмалуудыг хэрэглэх нь зєв.

2. ШVлс нь шvдний пааланг эрдэсжvvлэх, амны хeндийн хvчил шvлтийн орчинг саармагжуулах (амны хeндийн орчин хvчиллэг болоход нянгийн идэвхжил ихсэж, эрдэсийн алдагдал vvсгэснээр цоорол vvсэх нeхцeл нэмэгддэг), шvдийг цэвэрлэх, амны хeндийн салстыг байнга чийглэг байлгаж, фосфат, кальци болон олон тeрлийн органик бодисын ионыг уусгах зэрэг чухал нeлeeтэй байдаг.

3. Хамгийн чухал нь зєв хооллох. Хооллолтын дэглэм алдагдах, буруу хооллох, ялангуяа байнга нэг тeрлийн, илчлэг чанар багатай хоол идэх нь шvдний эрдэсжилт болон эрvv ясанд муу нєлєєтэй. Мєн хоол хооронд чихэрлэг, наалдамхай хvнсний зvйлийг (хатуу зєєлєн чихэр, тєрєл бvрийн ундаа, жvvс, сок, иогурт, шоколад …) ихээр идэх нь амны хєндийн эмгэг тєрєгч нянгуудын єсєж vржих хvчиллэг орчинг vvсгэж, энэ нь пааланг сийрэгжvvлж, наалдамхай байдал нь нян vржих, чулуу vvсэх таатай нєхцєл болж, шvдний цооролд ч тєдийгvй бие организмд ч муу нєлєє vзvvлдэг.

4. Сvvлийн vед бага насны хvvхдийн шvд цоорол эрчимтэй ихсэж байна. Дєнгєж сvvн шvд цухуйвуу vгvй юу бvх шvд нь цооролд єртєж, хvмvvсийн ярьдагаар ёзоор vлдэж байна гэж их ярих болсон. Энэ нь хэдий хvvхдийн ерєнхий биеийн байдал муу, зарим эмийн хордлогын гаралтай vvсдэг тохиолдол байдаг авч ихэнхдээ эцэг, эх, халамжлагчийн буруугаас болдог. Хєхvvл хvvхдийг унтахад хєхийг аманд нь хийж унтуулах, єдєр тутам ундаа, шvvс зэргээр ундлах, хоол хооронд чихэрлэг хvнсний зvйл ихээр єгєх зэргээс болж бага насны хvvхдийн шvд их хэмжээгээр цоорч байна. Мєн бага насны хvvхдийг эцэг, эх, халамжлагч нь сойзоо дєнгєж барьдаг болонгуут нь шvдээ угаа гээд л хаячихдаг, оо сойзыг нь буруу сонгож єгдєг, хvvхдийн уурлаж зєрvvдлэхээс нь тєвєгшєєж шvдийг нь гvйцэд угааж єгєлгvй орхих зэргээс болж дээрх байдал vvсдэг.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих