Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүд

Forbes сэтгүүл 2012 оны дэлхийн хамгийн нөлөөтэйэрхмүүдийг нэрлэлээ. Нийт 71 хүнийг онцолсон уг жагсаалтыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хоёр дахь удаагаа тэргүүлсэн бол манай хойд хөршийн ерөнхийлөгч  Владимир Путин гуравт бичигджээ.
Эхний аравт багтсан хүмүүсийн рейтинг өнгөрч буй онд дэлхийн эдийн засаг, улс төрийн түүхэнд өрнөсөн гол үйл явдлаар тодорхойлогдсон гэж хэлж болохоор байна. ХБНГУ-ын канцлер АнгелаМеркель өмнөх онд дөрөвт жагссан бол энэ удаад хоёрдугаар байр руу дэвшсэн.Харин ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин түүнд шахагдан өмнөх оноос нэг алхам ухарчээ. Шат доошлох болсон шалтгааныг ньтус сэтгүүл Оросын охидын Pussy Riotхамтлагийг тойрсон шуугиантай холбон тайлбарлаж байна.
Өнгөрсөн удаад топ аравын гуравт байсан Хятадын экс удирдагч Ху Жинтао энэ онд өндөр албан тушаалаасаа буугаад зогссонгүй, дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтаас ч мөн хасагджээ. Харин түүний залгамжлагч Си Жиньпин жагсаалтын есөд эрэмблэгджээ.
Нөлөөтэй хүмүүсийн жагсаалтын эхний аравт Европын Төвбанкны тэргүүн МариоДраги анх удаа багтсан. Тэгвэл салбарын хувьд Драгийн ажил хэргийн түнш БенБернанке өмнөхөөс хоёр шатаар ахиж, зургаа руу ирсэн.
Топ 10-ын жагсаалтаас мөн Facebook-ийг үндэслэгч МаркЗукерберг хасагдсан ба шалтгааныг нь тус компанийн хувьцааны үнэ хөрөнгийн биржидгарсан даруйдаа навс унасантай холбон тайлбарлаж байна.
Сэтгүүлийн сайтад онцолсноор дээрх жагсаалтыг гаргахад нөлөө бүхий нэр дэвшигчийн удирдлаган доорх хүний тоо, мэдэлд нь буй санхүүгийн нөөцийн хэмжээ, нөлөөнд ньхамаарах нийгмийн амьдралын хүрээ, эрх мэдлийнхээ хүрээнд явуулдаг үйл ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзсан аж.
1. Барак Обама
 • АНУ-ын ерөнхийлөгч
• Нас: 51
• Иргэншил: АНУ
• Гэр бүлийн байдал: эхнэр, хоёр хүүхэд.
БаракОбама 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу ялалт байгуулсан. Ирэх дөрвөн жилд төсвийнгүн хямрал, ажилгүйдлийн өндөр түвшин, Ойрхи Дорнод дахь түгшүүртэй байдалтайхолбоотойгоор дэлхийн эдийн засаг-цэрэг армийн хамгийн хүчирхэг гүрний өмнө тулгараад буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх үүрэг түүнд ноогдож байна.
2. Ангела Меркель
• ХБНГУ-ын канцлер
• Нас: 58
• Иргэншил: Герман
• Гэр бүлийн байдал: Гэр бүлтэй.
Оны хамгийн нөлөө бүхий энэ эмэгтэй еврогийн хувь заяа хэрхэн шийдвэрлэгдэхтэй холбоотой үүрэг, хариуцлага үүрч байгаа Европын холбооны тулгуур багана болсон Германулсыг тэргүүлж буй. Евро бүсийн өрийн хямралыг шийдвэрлэх асуудалд хатуу байр суурь баримталдгаараа Меркель бусдаас ялгардаг. Тэрбээр 2005 оноос дээрх албан тушаалыг хашиж ирсэн бөгөөд ирэх онд Герман улсын бүх нийтийн сонгууль түүнийгхүлээж байгаа.
3. Владимир Путин
• ОХУ-ын ерөнхийлөгч
• Нас: 60
• Иргэншил: Орос
• Гэр бүлийн байдал: Гэр бүлтэй.
Өнгөрсөнгуравдугаар сард ОХУ-ын сонгуулийн шинэ хуулийн дагуу зургаан жилийн хугацаагаар тус улсын ерөнхийлөгчөөрдахин сонгогдсон. Энэ жил оросуудын хувьд гавьяаныхаа амралтад гарах нас болох 60 насны ойгоо тэмдэглэсэн. Гэхдээ түүнд энэ тухай сануулах зоригтой нэгэн одоохондоо Оросод байхгүй л болов уу. Охидын панк хамтлаг Pussy Riot-ийн гишүүдэдОХУ-ын шүүхээс үймээн самуун үүсгэснийх нь төлөө шоронд хорих ял оноосноос болж тэрбээр нэг хэсэг бүх нийтийн шүүмжлэлд өртөж байсан.
4. Билл Гейтс
• “БиллбаМелиндаГейтс” тэтгэмжийн сангийнтэргүүн
• Нас: 57
• Иргэншил: АНУ
• Гэр бүлийн байдал: эхнэр, гурван хүүхэд.
Microsoft-ийг үндэслэн байгуулагч энэ эрхэм өнөө цагийн дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад 65 тэрбум ам. долларын хөрөнгөөр хоёрт эрэмблэгддэг.Тэрбээр 28 тэрбум ам. долларыг тэтгэмжийн зорилгоор зарцуулсан ч энэ нь баячуудын жагсаалт дахь түүний эрэмбэд нөлөөлөөгүй.
5. Ромын ПапБенедикт XVI
• Католик шашны тэргүүн
• Нас: 85
• Иргэншил: Ватикан
• Гэр бүлийн байдал: Гэр бүлгүй.
Ромын Папын нөлөөллийн хүрээ нь дэлхийн 1.2 тэрбум орчим католик шашинтныг хамардаг. Тэдний хувьд төрөлтийг хянах, үр хөндөх, эйтанази буюу зовоохгүйгээр насан эцэс болгох зэрэг адармаатай асуудалд эцсийн шийдвэрийг Пап л гаргадаг.
 6. Бен Бернанке
• АНУ-ын Холбооны нөөцийн банкны тэргүүн
• Нас: 58
• Иргэншил: АНУ
• Гэр бүлийн байдал: эхнэр, хоёр хүүхэд.
Холбооны нөөцийн банкны зүгээс сар тутам 40 тэрбум ам.долларын барьцаат үнэт цаас, 45 тэрбум ам.долларын урт хугацааны сангийн вексель худалдан авах үйл ажиллагаагудирдсан. Улс орны эдийн засаг нааштайгаар эргэж, дээрх банкны тэнцэл бараг л урьд өмнө байгаагүй гэж хэлж болохоор 2.9 их наяд ам.долларын үлдэгдэлтэй гарсан нь дээрх ажиллагаа амжилттай болсны илрэл юм.
7. Абдуллаибн Абдель Азизаль-Сауд
Саудын Арабын эзэн хаан
• Нас: 88
• Иргэншил: СаудынАраб
• Гэр бүлийн байдал: Гэр бүлтэй.
Элсэн цөлийн хаант улсын тэргүүн. Тус улс одоогоор дэлхийн түвшинд илрүүлээд байгаа газрын тосны нийт нөөцийн 20 хувийг эзэмшдэг. Түүнчлэн лалын шашны гол шүтээнүүд энд байдаг.
8. Марио Драги
Европын Төвбанкны ерөнхийлөгч
• Нас: 65
• Иргэншил: Итали
• Гэр бүлийн байдал: эхнэр, хоёр хүүхэд.
Еврогийн ханш удаа дараа хямралд өртөж буй өнөө цагт Европын Төвбанкны гүйцэтгэх үүрэг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр чухал болоод байна.  Иймд Евро бүсийн 17 орны хувьд санхүүгийн нэгдмэл байдлыг хадгалж үлдэхтэй холбоотой ихээхэн хүндрэлтэй асуудал түүний өмнө тулгарч буй.
9. Си Жиньпин
• Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга
• Нас: 59
• Иргэншил: БНХАУ
• Гэр бүлийн байдал: Гэр бүлтэй.
Ирэх арван жилд БНХАУ-ыг удирдах энэ эрхэм Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод удаагүй. Тэрбээр ирэх оны гуравдугаар сард Ху Зянтао ажил үүргээ албан ёсоор шилжүүлснээр Хятадын төрийн тэргүүний сэнтийдзалрах аж.
10. Дэвид Камерон
• Их Британийн ерөнхий сайд
• Нас: 46
• Иргэншил: Их Британи
• Гэр бүлийн байдал: эхнэр, дөрвөн хүүхэд.
Их Британийн Засгийн газрын тэргүүнээр өргөмжлөгдөөд ердөө хоёрхон жилийн дотор энэ эрхэм Европын шинэ “төмөр хатагтай” Ангела Меркелийн ивээлд багтаж чадсан. Европын холбооны төсвийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Ангелагийнтавьсан саналыг хүлээж аваагүй нь ч үүнд нэг их нөлөөлсөнгүй.
Ж. Түмэрбаяр
mongolianeconomy

URL:

Сэтгэгдэл бичих