Шар сэмжлэх осолтой

Биеийн тамирын дасгал нь зүрхний шигдээсээс сэргийлэхийн зэрэгцээ бас түүний нэг шалтаг ч болж болдог гэнэ шүү. Биеийн хөдөлгөөнийг огцом ихэсгэх нь тухайлбал сексийн үед цус харвах бүр үхэлд ч хүргэж болдог ажээ.

Зургаан мянган үүний дотор ихэнхи нь 50-иас дээш насны хүмүүсийг хамарсан 14 судалгааны ажлыг эмч нар нэгтгэн дүгнэж үзсэн байна. Эдгээр нь нэг бол зүрхний шигдээсээр өвдөж байсан эсвэл үүнээс болж нас барсан хүмүүс байв. Мэргэжилтнүүд өвчтөнүүдийн түүхийг судлахдаа тэд биеэ муудахаас хоёр цагийн өмнө юу хийж байсныг голлон авч үзсэн ба энэ мэдээллээ тэдний ердийн үедээ биеэ хэрхэн авч байсантай нь харьцуулж үзсэн байна.
Гэнэтийн их биеийн хөдөлгөөн болон секс нь урьд өмнө нь аль алийг нь нэг их хийдэггүй байсан хүмүүсийн хувьд зүрхний шигдээсээр өвдөх магадлалыг гурав дахин ихэсгэж байгаа нь ажиглагджээ. Үүнийг буруугаар тайлбарлаж бас болохгүй гэдгийг судлаачид анхааруулсан байв. Биеийн хөдөлгөөн муу гэж үзэж болохгүй юм.

Харин ч эсрэгээрээ байдаг. Биеийн тамираар тогтмол хичээллэх нь зүрхний шигдээсээр өвдөх магадлалыг эрс багасгадаг. Гол нь гэнэтийн их ачаалал өгөхгүй л байх явдал юм байна.

Эх сурвалж tsagtur.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.