Өнөөдрөөс эхлэн иргэн бүрт 1.5 сая төгрөгийг олгохоор боллоо

Монгол улсын иргэн бүр Тавантолгойн орд газрын эзэн мөн гэсэн түүхэн шийдвэрийг хамтарсан Засгийн газар өчигдөр гаргасан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл хамтарсан Засгийн газар 2012 оны сонгуулийг угтан огцом шийдвэрүүдийг дараалан гаргаж байна. Тодруулбал,  Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой 19.00 цагт болж  Эх орны хишиг 1.5 сая төгрөгийг өнөөдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Иргэн бүрт, сар тутам олгож буй 21 мянган төгрөгөө чадан, ядан олгож буй Монголын төр энэ их мөнгийг ямар эх үүсвэрээс оруулж ирсэн бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Албаны эх сурвалжийн өгүүлж буйгаар Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагч консорциум хэдийнэ тодорсон гэж байна. Мөн иргэдэд олгох мөнгийг ч тэднээс авч буй аж.

Ямартай ч, өнөөдөр 12 цагаас  эхлэн Хаан, Хадгаламж банкуудад очин 21 мянгаа авдаг журмын дагуу  1.5 сая төгрөгөө авах боломж нээгдэж байна. Харин сургалтын төлбөрөө төрөөс авсан оюутнууд үлдсэн мөнгөө авах бөгөөд, бусад иргэдийн тухайд нэг удаа авсан 50 мянга болоод, өмнө нь авсан 21 мянгуудыг хасаад үлдсэн мөнгөө бэлнээр авна гэж байна.

Yanaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.