Ц.Нямдорж: УИХ-ын өвчний онош нь саажилт

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бол 1992 оноос хойш парламентад завсаргүй сонгогдож байгаа архаг парламентч. Мөн олон ч жил сайдаар ажилласан, тэр тусмаа улс төрийн эгзэгтэй үед жинтэй үг хэлж чаддаг эрхмийн нэгд зүй ёсоор тооцогддог улстөрч билээ. Тэрбээр сүүлийн үед тун ч бухимдуу явах болжээ. Учир нь тэрбээр УИХ-д намыг нь бүлэг байгуулуулахгүй байгаад бухимдахаасаа илүү өнөөгийн парламент эмхлэгдсэн цагаас эхлэн төр засгийн дампуурал явагдаж байна гэж үздэг аж.

Тэр ч бүү хэл УИХ-ыг саажилт гэдэг өвчинтэй болчихсон гэж оношилсон байна лээ. Түүнчлэн эл өвчин даамжирсаар Засгийн газарт ч гэсэн шинж тэмдэг нь илэрч байгаа гэсэн. Эцэст нь тэмдэглэхэд тэр саажилт чинь эдгэрдэггүй оюун ухаанд нь муугаар нөлөөлдөг золигийн өвчин гэж дуулсан санагдана. Одоо яана аа, хөөрхий УИХ…хайран ч Засгийн газар минь.

УЛААНБААТАР ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих