21 мянгаа аваагүй 34922 иргэн байна

“Хүний хөгжил сан”-аас давхардсан тоогоор 349 мянга 22 иргэн мөнгөө дутуу авсан буюу аваагүй гэх судалгаа гарчээ.  Харин эдгээр иргэдийн мөнгийг ирэх ондоо багтаан олгохоор ярьж буй. Гэхдээ бонд зарагдвал уг мөнгийг 2012 онд багтаан олгохоор болсон.

Ямартай ч одоогоор 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн бүртгэл өнгөрсөн долоо хоногоос Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдэд эхэлжээ. Иргэд бүртгүүлэхийн тулд иргэний цахим үнэмлэх, “Хүний хөгжил сан”-гийн дэвтрийн хамт авч ирэх аж.

Өнгөрсөн онд 33 мянга 117 иргэн, энэ онд 83 мянга 905 иргэн аваагүй байна. Харин ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэгэн бүртгэл хийлгэх шаардлагагүй аж.


URL:

Сэтгэгдэл бичих