Японы эрх баригч нам сонгуульд ялагдлаа

Ням гаригт Японы парламентын сонгууль болж өнгөрсөн. Тодорхой болоод байгаа мэдээгээр бол эрх баригч Ардчилсан нам ялагдаж, консерватив үзэл баримтлалтай Либерал Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, доод танхимын суудлын бараг гуравны хоёр буюу 300 орчим суудал авахаар байна.

Сонгуулийн албан ёсны дүн гараагүй боловч Японы Либерал Ардчилсан нам доод танхимын 294 суудлыг эзэлж, 31 суудал авсан Комейто намтай эвсэн 480 суудалтай доод танхимд олонх болох төлөвтэй байна. Харин одоогийн эрх баригч Ардчилсан нам доод танхимын 230 суудлаас 57-г авч үлджээ. Мөн барууны үзэл баримтлалт Сэргээн босголт нам 54 суудал авсан байна.

Сонгуульд ялалт байгуулсан Либерал Ардчилсан намын дарга Шинзо Абэ Японы долоо дахь Ерөнхий сайд болох нь тодорхой байна. Шинэ Ерөнхий сайдыг Зүүн Хятадын тэнгис дэх бүлэг арлуудын маргаан, эдийн засгийг сэргээх зэрэг олон асуудал хүлээж байгаа юм. Сонгуулийн үр дүнг танилцуулсан хэвлэлийн хурлын үеэр Шинзо Абэ “Сүүлийн гурван жил үргэлжилсэн улс төрийн зогсонги байдал, үймээн самуунд цэг тавих цаг болсныг сонгуулиар харууллаа” хэмээн мэдэгджээ. Шинзо Абэг Ерөнхий сайдаар томилох асуудлыг энэ сарын 26-нд тус улсын парламент хэлэлцэнэ.

Өдрийн шуудан П.Булган


URL:

Сэтгэгдэл бичих