Н.Жанцанноров: Японы эзэн хааны шагналыг хүртлээ

Японы Засгийн газраас Монгол Улсын Ардын жүжигчин,төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг тус одонгоор шагнах болсноо энэ оны 11 дүгээр сарын 3-ны өдөр мэдэгджээ. Энэ удаагийн шагналыг түүний явуулж буй үйл ажиллагаа хоёр орны соёлын харилцаа болон ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсныг нь үнэлэн олгож байгаа юм.

Уг ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Л.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон Засгийн газрын холбогдох албаны хүмүүс болон Н.Жанцанноровын хамтран зүтгэгч соёл, урлагийн хүмүүс оролцож, одон хүртсэнд нь баяр хүргэлээ. Монгол улсын 8 дахь иргэн энэхүү одонг хүртэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих