Хар мал чинь надаас сална гээд өргөдлөө өгчихсөн…

Би зөвхөн нөхрөө халамжилж, санаа тавихад хамаг амьдралаа зориулсан эмэгтэй. Эрүүл мэндэд нь санаа тавьсандаа тамхи татаж, архи уух, хамаагүй гүйж харайх, нойргүй явахыг нь зөвшөөрдөггүй юм. Дэмий юманд санаа зовоод сэтгэл санаа нь хямарчихна гээд хөл бөмбөг, бөх, сумо энэ тэрийг үзүүлдэггүй. Муу хүмүүстэй нийлээд хэрэг түвэгт орчих вий …гээд хүн амьтантай ч уулзуулдаггүй. Энд тэнд дээрэмдүүлчих вий гээд их автобусны мөнгөнөөс өөр мөнгө өгдөггүй. Хоолны дэглэмээ алдчих вий гээд гэрээсээ өөр газар удаан суулгадаггүй.  Ходоод гэдсээ өвтгөчих вий гээд шарсан, давсалсан, чихэртэй, дарсан, халуун ногоотой юм ер идүүлдэггүй. Ер нь шууд хэлэхэд миний халамжийн ачаар л мэнд мэлтийж байгаа юм ш дээ. Гэтэл хүний хайр мэддэггүй хар мал чинь надаас сална гээд өргөдлөө өгчихсөн гээд л бодчих.

- – -

Америк, Орос, Монгол гурван улстөрч  нэгнээсээ туршлага судлах болж гэнэ. Мэдээж Америк нь урьж. Тэднийх их сайхан газар хоёр давхар байшинтай, хувийн шинэ машинтай, жижигхэн даруулт усан онгоцтойбайвгэнэ.
Орос, Монгол хоёр яаж чи ийм юмыг энэ насан дээрээ хийж чадав гэж асууж.
-Америк улстөрч: Тэр голыг харж байна уу?
-Нөгөө хоёр: Харж байна, тэгээд
-А: Дээгүүр нь гарсан том гүүрийг харж байна уу? Тэрнээс чинь л эдгээрийг гаргаж авсан юм гэж.
Нөгөө хоёр ч сайхныг нь гайхаад л.
Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд Орос нь урьж Америк, Монгол хоёр очиж гэнэ.
Гурван давхар тансаг байшин, сүүлийн загварын машин гээд л их тансаг байна гэнэ.
-Америк, Монгол хоёр: Хөөх чи юу ч үгүй л гээд байсан гэсэн чинь гэтэл
-Орос улс төрч: Энэ голыг харж байнауу гэж?
-Монгол: харж байна.
-Америк: гэхдээ гүүр алга байна ш дээ.
-Орос: Гүүр байх байсан юмаа гэж гэнэ.
За тэгээд нэг их удалгүй Монгол улс төрч урьж нөгөө хоёр нь Монголд иржээ.
Тэгсэн яг нөгөө Америк ,Орос  хоёрын байшинг хоёуланг нь зэрэгцүүлээд адилхан барьчихсан, сүүлийн үеийн ачааны машин дээр сүүлийн загварын спорт машин тавьчихсан, хувийн нисэх онгоцтой байх юм гэнэ.
-Нөгөө хоёрын нь ам ангайж: Чи яаж ийм хурдан гэтэл
-Монгол: тийшээ хардаа гэж
-Америк нь гүүр алга байна ш дээ.
-Орос нь гол ч алга байнa ш дээ гэж
-Монгол: Харин тиймээ уг нь тэнд гол байсан юм гэсэн гэдэг.

- – -

Нэг залуу баарнаас хүүхэн чихдээд гэртээ очьё гэж санал тавьж. хүүхэн ч зөвшөөрөөд залуугийнд очижилдээ. залуу нэг өрөө байранд өвөөтэйгээ амьдардаг юмсанж. удалгүй унтахаар хэвтээд залуу хүүхнийг оролдож эхэлтэл хүүхэн: өвөө чинь харчихна шдээ
: зүгээрээ манай өвөө хараагүй.
: тэгвэл сонсчихно шдээ
: зүгээрдээ дүлий
ингээд л ажлаа эхлэх гээд хүүхэн нүцгэлж дуустал гэнэт өвөө нь өндийснөө
: юун хүүхэн үнэртээд байнаа.

- – -

Эхнэр:
-Чи намайг усанд живбэл аврах уу?
Нөхөр:
-Аварна гээд хэлбэл чи үсрэх юм уу?

- – -

Хүүхэн залуу хоёр гудамжаар явж байтал хүүхэн нь морь харах хэрэгтэй болж. Тэгээд залууг дагуулаад гэртээ оржээ. Хүүхэн 00-н өрөөнд морь харж байх хооронд залуу ч гэсэн морь хармаар болоод явчихаж. Яахаа мэдэхгүй өрөөнүүдээр нь хэсэж байтал дунд өрөөнийх нь орон дээр нэг том хар нохой хэвтэж байна гэнэ. Тэгэхээр нь залуу өрөөнд нь морь харчихвал нохой нь тэгсэн гэж бодоод мэдэгдэхгүй өнгөрөх юм байна гэж бодоод шууд орон дээр нь аваад хаяжээ. Хүүхэн гараад иртэл залуу худлаа айсан царайлаад
-Өрөөнд чинь аймар том хар нохой байна гэтэл хүүхэн:
-Битгий ай. Юун аймхай юм бэ? Тэр чинь миний төрсөн өдрөөр бэлэг болгож өгсөн зөөлөн тоглоом байхгүй юу гэж тайтгаруулжээ.

- – -

Хүүхэн залуу хоёр гудамжаар явж байтал хүүхэн нь морь харах хэрэгтэй болж. Тэгээд залууг дагуулаад гэртээ оржээ. Хүүхэн 00-н өрөөнд морь харж байх хооронд залуу ч гэсэн морь хармаар болоод явчихаж. Яахаа мэдэхгүй өрөөнүүдээр нь хэсэж байтал дунд өрөөнийх нь орон дээр нэг том хар нохой хэвтэж байна гэнэ. Тэгэхээр нь залуу өрөөнд нь морь харчихвал нохой нь тэгсэн гэж бодоод мэдэгдэхгүй өнгөрөх юм байна гэж бодоод шууд орон дээр нь аваад хаяжээ. Хүүхэн гараад иртэл залуу худлаа айсан царайлаад
-Өрөөнд чинь аймар том хар нохой байна гэтэл хүүхэн:
-Битгий ай. Юун аймхай юм бэ? Тэр чинь миний төрсөн өдрөөр бэлэг болгож өгсөн зөөлөн тоглоом байхгүй юу гэж тайтгаруулжээ.

- – -

Монголын шоронд хоёр хоригдол ярилцаж байна гэнэ.
-Гүй энэ Нямдорж сайдыг би ерөөсөө ойлгохгүй юм.
-Яагаад?
-Намайг зүсэм талх хулгайллаа гээд энд суулгасан. Зүсэм талхаа төлүүлэх юм байх даа гэж айсан чинь өдөрт гурван зүсэм талх, дээр нь бас шар будааны шөл үнэгүй өгөх юм.

- – -

Шүүгч: Та буруугүй гэдэгтээ итгэлтэй байна уу?
Залуу: Тийм ээ,
Шүүгч: Таны зангидсан гарыг хадам ээж чинь таван удаа нүүрээрээ мөргөсөн гэдэг чинь нэг л үнэмшилтэй сонсогдохгүй байна даа.

- – -

Шинэхэн баяжсан хоёр эр ресторанд ороод нэг шил архи, хоёр аяга захиалжээ. Зөөгч төдөлгүй шилэн гүцтэй архи, хоёр шилэн аяга авчирч, шилэн аягаа ширээн дээр хөмөрч тавиад яваад өгчээ. Нэг баян нь шилэн аягаа харж харж:
-Үгүй ээ, энэ золигнууд чинь аяганыхаа амсрыг битүү хийдэг болчихож гээч! гэж дуу алдахад нөгөө баян нь өөрийнхөө аягыг авч үзсэнээ:
-Өө за за, минийх бол бүр ёроол нь битүү байна гээч! гэжээ.

- – -

Шинэ Орос загасчилж байна гэнэ. Утас нь цагаан алт, хөвүүр нь алмас эрдэнэ, усны гутал нь ягаан өнгөтэй, арван хуруундаа алтан бөгжтэй байх юм. Тэгтэл 10 гаруй кило жинтэй алтан загас барьчихаад тоосон шинжгүй буцаагаад тавьчихаж. Алтан загас эргэн хараад:
-Хөөе, залуу нөгөө гурван хүсэл байхгүй юм уу? гэвэл цаадах нь:
-Гацаа байхгүй ш дээ хөгшөөн, хүслээ хэл хэл гэжээ.

- – -

Их наймын уулзалт дээр Ху Жинтао, Б.Обама, Путин гурав хамт суужээ. Ху Жинтао:
-Урьд шөнө би дэлхийн өрөнхийлөгч болж байна гэж зүүдэллээ гэхэд Б.Обама өлгөн авч:
-Би Нарны аймгийн ерөнхийлөгч болж байна гэж зүүдэлсэн шүү гэхэд В.Путин:
-Би та хоёрын томилгоонд гарын үсэг зурахаа больж байна гэж зүүдэлсэн гэжээ.

- – -

-Эхний асуулт-АХА гэж юу гэсэн үг вэ?
- Амныхаа Хэмжээгээр Архир
- Эх мангас, хүү мангас хоёр байжээ. Хүү мангас нь эхийгээ идчихжээ.Тэр ямар мангас вэ?
-Өнчин мангас
- Ерөнхий сайд өөрийнхөө гоонь байгаа шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ?
- Бүсээ хэт чангалснаас
- Цагаан сарыг хамгийн зардал багатай тэмдэглэх арга юу вэ?
- Шарын зурхай баримтлах
- Барилгын компанийн захирлын хамгийн том тэнэглэл юу вэ?
- Барьсан орон сууцандаа өөрөө амьдрах
-Хэн нэг нь андуураад тан руу хайрын мессежээ явуулчихсан бол та юу гэж бодох вэ?
- Андуураагүй байгаасай гэж бодно.
- Хаан бууз, хатан бууз хоёр ямар ялгаатай юм бэ?
- Хатан бууз нь нүхтэй
- Долдугаар сарын нэгэнд юу болсон бэ?
- Галын наадам
- Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг юу гэдэг вэ?
- Садар эм
- Өндөр хөгжилтэй орнууд ажилгүйдлээс хэрхэн ангижирдаг вэ?
- Амиа хорлож
- Бат-Зандангийн эхнэрийг хэн гэдэг вэ?
- Яг-Онгон
- Халзан хүмүүст үсцэлдэх боломж бий юу?
- Хамт саунд суувал болно

- – -

Микроны мөнгө хураагч “Долоо зуугаар, долоо зуугаар…” гэж тасралтгүй дуудан зогстол нутгийнх нь залуу ирж:
-Сайн байна уу? Хөөе!
-Долоо зуугаар, долоо зуугаар… Сайн. Сайн байна уу?
Ямар сонин хүн бэ?
-За, танайхан бүгдээрээ сайн уу?
-Долоо зуугаар, долоо зуугаар … Сайн сайн. Манай нутгийнхан сайн уу?
-Сайн. Хоёр хөгшний бие тэнхээ сайн биз дээ?
-Долоо зуугаар, долоо зуугаар… Дажгүй ээ, сайн.
-Чи чинь яачихаа вэ?
-Долоо зуугаар, долоо зуугаар…Яаж байна?
-Чи хашгичаад байлгүй таван үг солиод өгөөч. Май зуун төгрөг.
-Долоо зуугаар, долоо зуугаар… Дахиад таван хүний суудал байна гэв. Мэргэшинэ ээ гэж…

- – -

Нэгэн удаа жүжигчин Эрдэнэзаанаас “таныг гэртээ орж ирэхээр танай гэрийнхэн их хөгжилтэй болцгоодог байхдаа” гэж сурвалжлагч асуухад хариуд нь “Бат-Эрдэнэ аварга гэртээ орж ирээд гэрийнхнийгээ хэдэн тийшээ авч шидээд байдаггүй байлгүй дээ” гэж хариулсан гэдэг.

- – -

Нууц амраг айлын эхнэр дээр ирж байна гэнэ.
-Хайрт минь би нэг шинэ байрлал туршиж үзэхээр шийдлээ.
-Бүтэхгүй байх аа, нөхөр надад ярьдаг тоть бэлэглэсэн, тэр харсан болгоныхоо тухай оройд нь нөхөрт яриад өгчихдөг юм билээ.
-Айх хэрэггүй ээ. Хоёулаа тотьны торыг хар давуугаар бүтээчихье. Тэгээд л тэр юу ч харж чадахгүй. Юу ч харж чадахгүй юм чинь юу ч ярьж чадахгүй шүү дээ.
Амрагууд тотьныхоо торыг хар давуугаар бүтээгээд “ажилдаа” орж гэнэ.
-За наад цонхныхоо тавцангийн дэргэд зогс, би чийдэнгийн бүрхүүл дээр гараад ганхуулж байгаад л хоёулаа амжуулна даа гэсэнд торон дотроос тоть муухай дуугаар:
-Та хоёр миний хэлийг тасалчихаач дээ, би наадахыг чинь заавал хармаар байна гэж орилж гэнэ.

- – -

Бааранд хоёр эр сууж байна. Хоёулаа нилээд халамцжээ.
Тэгтэл нэг нь нөгөө рүүгээ агсарлаа:
-Би чиний ээжтэй унтсан.
Хүмүүс чив чимээгүй болж, энэ аймшигтай доромжлолд нөгөө эр хэрхэн хандахыг хүлээв. Хоёр дахь эр ажирсан шинжгүй суусаар байв.
Нөгөө эрийн дуу улам чангарч:
-Би чиний ээжтэй утсан мэдэв үү?
-Хоёр дахь эр:
-Аав аа та согтжээ. Одоо харья.

- – -

Энхболдыг Ерөнхий сайд болоход Ганди сайд чагнуур бэлэглэв.
-Ганди сайд, та над юу өгчихөв өө?
-Мэдэхгүй ээ, намайг сайд болоход л хүн бэлгэнд өгсөн юм.
Гүндалай сонирхоод байгаа юм. Хэрэгтэй юм байж магадгүй. Найдвартай нь дээр танд байж байг.

- – -

Баянмөнх аварга чөлөөт бөхийн олон улсын тэмцээн тайлбарлаж байна.
-За көк булангаас Орос улсын тамирчин Иван, улаан булангаас “Шонхор” көлөөвийн бөк Сүкбат нар барилдахад бэлэн боллоо. За баруун көлд нь орлоо, эндээс төөрөөд оноо авах боломж байна.., Сүхбат хонхроос гүйгээд ирдэг.., за 2 оноо авлаа, олон күүкэдтэй айлын күүкэд.., за дахиад төөрлөө.., ер нь барилдааны асар ик мэдрэмжтэй.., 2 оноо авлаа.., ээж нь Алтангэрэл гэж сайхан эмэгтэй байдаг.., за эндээс ялах боломж байна.., Сүкбат манайхаар гүйгээд байгаа.., за ялчихжээ. Шонхор көлөөвийн бөк Баянмөнхийн шавь Сүкбат ялжээ.

- – -

Эмч өвчтөнөөс:
-Та чинь яахаараа халуун зунаар хатгаа авчихдаг байна аа?
-Хн, айлын балкон дээр шалдан шахам өглөө болтол зогссон юм чинь.
-Яагаад шалдан шахам гэж?
-Ганцхан гондомтой л байсан байхгүй юу.

- – -

- Вася, бид галуунаас юу авдаг билээ?
- Өндөг!
- Вася, сайн бод. Юу билээ?
- Өндөгнөөс өөр юу байдгийм.
- За яахав. Чи юун дээр унтдаг вэ?
- Шалан дээр.
- Толгой доороо юу тавьдаг вэ?
- Эсгий гутал.
- За яахав, өөр талаас нь яриад үзье. Өвөө чинь юун дээр унтдаг вэ?
- Орон дээр.
- Юу дэрлэдэг вэ?
- Дэр л байхгүй юу
- Дэрийг нь хүчтэй цохивол юу гарах вэ?
- Бясаа.
- Хэрвээ бүүр хүчтэй цохивол?
- Бүүр олон бясаа гарна.
- Хэрвээ хутга аваад дэрийг огтолж зүсвэл юу гарах вэ?
- Өвөө аашилж, хашгирна.
- Тэгвэл, чамайг өвөөдөө загнуулсны дараа дэрнээс юу гарах вэ?
- Өд.
- Яг үнэн. Бид галуунаас өд авдаг ш дээ.
- Үгүй дээ, амтат өндөг л авдаг.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих