Төрийн өмчийн хорооны удирдлагуудтай уулзалт зохион байгуулав

2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж болон холбогдох ажилтнуудтай уулзалт зохион байгуулж эрчим хүчний салбарын үр ашгийн хөтөлбөр, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, салбарын санхүү эдийн засгийн байдал, үнэ тарифын зохицуулалт, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн гүйцэтгэх захиралтай байгуулж буй үр дүнгийн гэрээ, компаниудад байгаа найдваргүй /эзэнгүй/ авлагын асуудлаар авах арга хэмжээ болон хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд хоёр байгууллага цаашид хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.


URL:

Сэтгэгдэл бичих