Дэлхийд 8-д орох “Дүнжингарав” худалдаа, үйлчилгээний цогцолбор Монголд…

Дүнжингарав худалдааны төвөөс хэвлэл мэдээллийн салбарын 1000 сэтгүүлчдийг оролцуулсан  худалдааны төвийнхөө төслийн зорилго,

хэтийн төлөвлөгөө, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, ач холбогдол, төслийн барилга, барилга угсралтын ажлын одоогийн үйл явц зэрэг олон талт мэдээллийг хүргэж танилцуулсан арга хэмжээ боллоо.

 

“Дүнжингарав” худалдааны төв нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, үзвэр үйлчилгээний төвүүдийг нэгтгэсэн томоохон цогцолбор болох юм.

 

Монголдоо анх удаа дэлхийн жишигт нийцсэн, дэлхийд 8-д орох, Монголын хамгийн том, цорын ганц   “Дүнжингарав” худалдаа, үйлчилгээний цогцолборын төслийн эхний үе шатны барилгын явц 90 хувьтай хэрэгжиж үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байна.

 

Талбайн хэмжээгээр нь тооцвол 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх “Дүнжингарав” худалдааны төвийн B2 болон B3 байгууламжууд нь 2013 онд бүрэн ашиглалтанд орж, их дэлгүүр, үзвэр үйлчилгээний төв, гаалийн баталгаат агуулах, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний төвлөрсөн захууд нь 2014 оноос ашиглалтад орж эхлэх юм байна.

 

Нарантуул, Хархорин захуудад наймаачид өвлийн тэсгим хүйтэн, зуны шатам халуунд ажиллаж, эрүүл мэндээрээ өчнөөн жил хохирсоор ирсэн. Удахгүй наймаачид маань тав тухтай, эрүүл орчинд хөдөлмөрлөх боломж бүрдэж байгааг дуулгахад нэн таатай байна.

 

Дашрамд дуулгахад 100 сэтгүүлчдийг “Газрын диваажин Хайнан”-д амраахаар болсон юм.

 

Эх сурвалж: www.bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих