“Эрдмийн хонх” Монголын оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа

alt Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо өнгөрсөн оноос эхлэн “Эрдмийн Хонх” Монгол Оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол зохион байгуулах болсон билээ.

Энэхүү арга хэмжээ нь Монгол улсын их, дээд сургууль, коллежийн суралцагчдаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, тэргүүний оюутан залуусыг шалгаруулах зорилготой юм. Их дээд сургуульд суралцаж буй оюутнуудаас шилдгийн шилдэг 5, салбарын шилдэг 9 оюутныг шалгаруулан алдаршуулах бөгөөд материал хүлээн авах хугацаа энэ сарын 21-ний өдрөөр дуусгавар болж байна.

Оны шилдэг оюутан номинаци:
• Эрдэм шинжилгээ, судалгааны оны шилдэг
• Нийгэм, олон нийтийн оны шилдэг
• Техник, технологийн оны шилдэг
• Биеийн тамир, спортын оны шилдэг
• Соёл урлагийн оны шилдэг
Салбарын шилдэг оюутан номинаци:
• Шилдэг оюутны холбоо, зөвлөлийн удирдагч оюутан
• Маркетинг, менежментийн салбарын шилдэг оюутан
• Барилга, архитекторын салбарын шилдэг оюутан
• Батлан хамгаалахын салбарын шилдэг оюутан
• Нийгмийн ухааны салбарын шилдэг оюутан
• Дүрслэх урлагийн салбарын шилдэг оюутан
• Эрүүл мэндийн салбарын шилдэг оюутан
• Хууль эрх зүйн салбарын шилдэг оюутан
• Уул уурхайн салбарын шилдэг оюутан
“Эрдмийн хонх” Монголын оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон, тэмцээний дүрэм, журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.facebook.com/Erdmiin.khonkh хаягаас авна уу.


URL:

Сэтгэгдэл бичих