Оддын цус ойртолт

“Boom town” хамтлагийн дуучин, жүжигчин Б.Тамиртай гэр бүл зохиогоод удалгүй хоёр тийш болсон “Sound off kiss” хамтлагийн дуучин бүсгүй Золоо саяхнаас хүүхнүүдийн эрлэг гэх Цэгцбаатартай амраглах болжээ. Хаа сайгүй л хамт хэлхэлдэн явах болсон тэднийг харсан хүмүүс, оддын цус ойртолт гэдэг л энэ байх даа хэмээн гоочилж байна.

 

Алсын Америкийн холливудын оддын аяглалыг дуурийн өөр хоорондоо ишиг хурга нийлэх мэт садарлахад дургүйцэн, дэлхийд биш юмаа гэхэд ядахдаа Азид нэрд гарчихсан бол яахав гэх сэн.

Нялх оддын өвчин гэхээс одонцруудын цус ойртолт гэвэл таарна хэмээн ярилцах болсоор удсаныг дуулснаа дамжууллаа. Дашрамд сонирхуулахад дуучин Д.Болд гэр бүл, эхнэр хүүхдэдээ үнэнч байна гэж андгай өргөсөн бөгөөд таван цаасны бараа харахаараа зангаа хувиргадаг энэ цагийн залуус түүнээс суралцаасай билээ.

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих