Мекон мөрөнд Хятадын загасчдыг хөнөөсөн хэргийг шүүлээ

26-ны өдөр Юньнань мужийн дээд шүүх Мекон мөрөнд Хятадын загасчдыг хөнөөсөн хэрэгт хоёр дахь шатны шүүх хурал хийж, Навкхам зэрэг 6 хүнд зориудаар хүн алсан, мансууруулах бодис зөөвөрлөсөн, барьцаалсан, онгоц завь булаан тоносон хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гаргаж, Навкхам, Санкан, Эли, Жасикаг цаазаар авах шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд Жабод цаазаар авах ял оноосон ба хоёр жил хойшлуулан хэрэгжүүлэх, Жатобог 8 жил хорих шийдвэрийг ч хэвээр нь үлдээлээ.

Күньмин хотын дунд шатны шүүх эхний шатны шүүн таслалтаар Навкхам-ын бүлэглэл Хятадын усан онгоц , загасчдаас өшөө авах сэдэлтээр Таиландын хууль бус цэргийн этгээдтэй нэгдэж, 2011 оны 10-р сарын 5-ны өдөр Мекон мөрний Мьянмар болон Таиландын усан хилд Хятадын “Юйшин 8″ болон “Хуапин” онгоцыг барьцаалж, улмаар Хятадын загасчдыг буудан хөнөөж, их хэмжээний мансууруулах бодис зөөвөрлөсөн, түүнчлэн ирж очих онгоц завийг дээрэмдэн эд хөрөнгө авах зорилгоор 2011 оны 4-р сарын 2-6 ны өдрүүдэд Мекон мөрний Мьянмарын усан хилд Хятадын онгоцыг дээрэмдэж, Хятадын иргэдийг барьцаалан, их хэмжээний хөрөнгө мөнгө авсан гэмт хэрэг үйлдснийг шүүн тодолсон нь нотлох баримттай нийцэж, шүүн таслах нөхцөл хангасан болохыг Юньнань мужийн дээд шүүхээс тогтоожээ.

\Уртнасан.\

WWW.FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих