Шинэ жил ирлээ

Будран орох цасан ширхэгээр

Буман мишээл дагуулан

Жавартай өвлийн од мичдээр

Жаргал бүхнийг бэлэглэн

Хайрын шинэ жил аз хөлөглөсөөр

Хүн бүхэнд айлчлан ирлээ

Дүн өвлийн хялмаалах цаснаар

Дүүрэн инээд бялхуулсаар

Үлгэр амилах шидэт мөчөөр

Үзэсгэлэн гоог учруулан

Хүслийн шинэ жил хайр дагуулан

Хөөр баяртай хүрэлцэн ирлээ

Хундага тулган баярлах сайхан мөчөөр

Хуучин оноо үдэж шинэ оноо угтах үеэр

Цаа бугаа хөлөглөсөн өвлийн өвгөн

Цасан охид, тэвэр дүүрэн бэлэгээ авчран

Мөрөөдлийн шинэ жил хүсэл биелүүлж

Мөнгөн өвөлтэй хамт зочлон ирлээ


URL:

Сэтгэгдэл бичих