Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Орхон-Сэлэнгэ, Ерөө Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12  метр. 19-21 градус хүйтэн байх бөгөөд оройдоо хүйтний эрч чангарна.

Өнөөдөр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг ЦУОШГазраас онцгойлон анхааруулж байна.

1 дүгээр сарын 01-нээс 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

1, 4-нд зүүн зүгийн нутгаар, 2-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 1-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 26-31 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих