Уитни Xьюстоныг хөнөөсөн гэв

АНУ-ын дуучин Уитни Хьюстоныг хөнөөсөн гэж хувийн мөрдөгч Пол Хьюбл мэдэгдсэн тухай “Radar news” порталд мэдээлэв. Пол Хьюбл нэрт дуучны үхлийн шалтгааныг тодруулахаар бие даасан мөрдөлт явуулсан агаад эл гэмт хэргийн цаана мансууруулах бодисын нөлөөтэй наймаачид байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэрхүү наймаачдад Хьюстон өртэй байсан гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хьюбл мансууруулах бодисын наймаачид болон худалдан авагчдаас мэдээлэл цуглуулсан аж. Нас барахынх нь өмнөх өдөр Хьюстонд кокаин хүргэж өгчээ. Дараа нь тэрбээр дилерүүдийн зүгээс өөрийг нь заналхийлсэн талаар ярьсан байна. Хар тамхины нийлүүлэгчдэд Хьюстон 1.5 сая ам.долларын өр тавиад байжээ.

Дуучныг нас барсны дараа биед нь илэрсэн гэмтэл түүнийг зодсоныг гэрчлэх төдийгүй алуурчин байж болзошгүй хоёр этгээдийн дүрс зочид буудлын хяналтын камерт үлджээ. Уитни Хьюстон 49 настайдаа 2012 оны хоёрдугаар сарын 11-нд Лос-Анжелест нас барсан. Зочид буудлын угаалгын өрөөний онгоцонд бүтэж үхсэн байхыг нь олжээ. Задлан шинжилгээний дүнгээр, зүрх ний дутагдал, кокаины хэрэглээ дуучныг үхэлд хүргэсэн аж. Хэргийг мөрдөн шалгасан албан ёсны ажлын хэсэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд, дө рөв дүгээр сард хавтаст хэргийг хаасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих