Замын цагдаа нар уртасгасан цагаар ажиллана

Шинэ жилийн баярын өдрүүдэд хамгийн их ажилтай байдаг хүм үүс бол замын цагдаа нар. Тэд энэ удаад ч бас уртасгасан цагаар ажиллах юм байна.

“Энэ өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхг үй учраас замын ачаалал их байна. Замын цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ уртасгасан цагаар ажиллана. Энхтайвны өргөн чөлөөнд Сантагийн хувцастай замын цагдаа нар үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ өнгөрсөн жилүүдийнх шиг жолооч нарт бэлэг тараахгүй. Баярын өдрүүдэд ачаалал их байх учраас болж өгвөл иргэд нийтийн тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлэхийг зөвлөе. Мөн сүүлийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал их байгаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооч нар машинаа жолоодохгүй байх, машинд нь сууж яваа ар гэрийнхэн, найз нөх өд нь согтуу хүнийг машин жолоодуулахгүй байхыг анхааруулъя. Халтиргаа гулгаа ихтэй энэ үед хөдөлгөөнд болгоомжтой оролцохгүй бол явган зорчигч нар мөргүүлэх явдал гарч байна” гэж ЗЦГ-ын ОНХТ-ийн байцаагч, дэслэгч Э.Энхболд ярилаа.

ЗЦГ-аас 2013 онд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд сэтгэл зүрхээрээ нэгдэцгээе уриан дор хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих