Н.Энхбаярын гэр бүлийнхэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өршөөл гуйхаар болжээ

Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн, ялтан Намбарын Энхбаяр эдүгээ Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих ангид хоригдож буй билээ.
Тэрээр уг хорих ангид очмогцоо өлсгөлөн зарласан бөгөөд түүний биеийн байдал маш муу, гүн хордлогод орсон байгаа тухай эмч мэргэжилтнүүд өгүүлж буй.
Мөн түүний өвчнийг Монголд эмчлэх боломжгүй тул гадаадад удаан хугацаагаар эмчлүүлэх шийдвэрийг эмч нарын комисс гаргасан ч шүүх уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
Үүнтэй зэрэгцэн МАХН, “Шударга ёс” эвслийнхэн ч “тараа таниулж буй ” бөгөөд шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан нар  Н.Энхбаярын гэргий О.Цолмонгоос зугтаж, утсаа авахаа ч  больсон гэнэ.
Аргаа барсан О.Цолмон Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Н.Энхбаярт  өршөөл  үзүүлэхийг  гуйхаар бэлдэж тухай эх сурвалжууд өгүүлж байна.

Э.Мягмардорж /Сонин /


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.