Ерөнхийлөгч алдаагаа ухамсарлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж алдаагаа ухаарчээ. Ийнхүү хэлэх болсон учир нь 2011 онд Ерөнхийлөгч шинэ жилийн үдэш үг хэлэхдээ оргилуун дарс хундагалж биш цагаан сүү стаканд хийж бариад үг хэлсэн. Гэхдээ архинаас залхасан ард түмэн ерөнхийлөгчийн энэ санаачлагыг нааштайгаар хүлээн авч, алдаа мадагийг нь олж хараагүй ээ.
Гэвч ерөнхийлөгч тэр үед том алдаа гаргаснаа өөрөө ухаарч, алдаагаа засч, залруулжээ. 2012 онд Ерөнхийлөгч маань хуучин оноо үдэж, шинэ оноо угтах торгон мөчид сүүгээ мөнгөн аяганд хийсэн байлаа. Тэр ч бүү хэл мөнгөн аягатай сүүгээ хоёр гардаж ирээд л үгээ хэлсэн. Энэ нь ч хамаагүй сэтгэлд таатай харагдаж байсан шүү. Ямартай ч бусдын тусламжгүйгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж алдаагаа олоод харсан нь бахархууштай л юм.
Н.Батаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.