МАН-ын экс дарга С.Батболд Д.Арвин гишүүнийг унагахын тулд 100 сая төгрөг өгнө хэмээн “хулхиджээ”

Баянзүрх дүүрэгт болсон дахин санал хураалтын үеэр нэгэн  зохион байгуулалттай явагдсан ажиллагаанд Д.Арвин бараг “будаа болох” шахсан гэнэ.  Хэргийн эзэн нь намын экс дарга Сү.Батболд байжээ. Тэрээр нэр дэвшигч эмэгтэйгээ дуудаж амин чухал шивээ хийжээ.  “Би Батзоригийг дэмжихгүй байгаа, нэлээд хүн муутай нөхөр шиг байна лээ, харин чамайг бол дэмжинэ, бүх талын дэмжлэг туслалцаа юу байна бүгдийг нь үзүүлье, чамд одоо мөнгөний хэрэг гарч байгаа биз, би туслая, чи санал хураалт болохоос сарын өмнө надаас 100 сая төгрөг аваарай” гэж саймширчээ.  Намдаа гологдсон, хаягдсан гэж бодож байсан Д.Арвин намынхаа экс даргын үгэнд үнэн голоосоо байрлсан гэнэ.  Намын байгууллага нь тэр чигээрээ эсрэг ажиллаж байгаа үед тэр ч гэсэн өөрийн сүлжээг байгуулчихсан байсан.  Тэр нь мэдээж мөнгөөр ажилладаг тогтолцоо гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл.  Бүхэл бүтэн намын эсрэг ганцаараа тулаанд орж байгаа Д.Арвины хувьд мөнгө маш хэрэгтэй байжээ.  Намын экс дарга нь  сэм санхүүгийн маш том туслалцаа үзүүлье гэсэнд итгэсэн тэрээр төлөвлөгөө боловсруулж Сү.Батболдоос орж ирэх мөнгийг тооцоондоо оруулчихсан байсан гэнэ.  Гэтэл санал хураалт дөхөхийн үед түүний найдвар нь “будаа болжээ”.

Амласан мөнгөө өгнө хэмээн итгэсэн тэрээр Сү.Батболд дарга руугаа залгасан ч утсаа авдаггүй гэнэ. Утасдаж мессэж бичээд ч хариу ирээгүй аж.  Яаж ийгээд холбоо барих гэсэн боловч цаадах нь олдсонгүй.  Санхүүгийн том туслалцаанд найдсан Д.Арвины байдал эвгүйтэж эхэлжээ.  Мөнгө орж ирнэ хэмээн итгэсэн байсан тул сурталчилгааны ажлаа төлөвлөөд явуулж байж.  Гэтэл тэрхүү ажиллагаа нь тасалдах аюулд оржээ.  Эрхэм хатагтайн сурталчилгаа, дэмжлэгийн ажилд явж байгаа хүмүүс нь мөнгөө шаардаад эхэлж.  Намынхаа экс даргын үгэнд итгэсэн Д.Арвин мөнгө өгнө хэмээн эцсийн мөч хүртэл найдаж хүлээж байсан бололтой.  Гэтэл Сү.Батболд таг чиг болжээ.  Тэр үед л “хулхидуулсан” гэдгээ ойлгосон Д.Арвин сандарч өөр мөнгөний эрэлд гарсан гэнэ.  Найз нөхөд, дэмжигчдээсээ яаж ийгээд шаардлагатай мөнгийг босгоод авч.  Гэхдээ л тун хүнд байдалд оржээ.  Намын экс дарга Сү.Батболд нь тааламжгүй нэр дэвшигчээ унагахын тулд иймэрхүү янаглан хорлох ажиллагаа хийсэн бололтой.

 

NUUTS.MN С.Хажидмаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.