Хөдөлгөөнт эргүүлийн 1000 гаруй цагдаа ажлаасаа огцорлоо

Хөдөлгөөнт эргүүлийн газар татан уугдаж, харьяалагдах 1000 гаруй цагдаа нар өөр өөрийн дүүргийн цагдаагийн хэлтэс, албадад хувиарлагджээ.

Энэхүү шийдвэрийг өнгөрсөн лхагва гаригт ЦЕГ-ын дарга, хурандаа Б.Билэгт хэв журам сахиулах анги нэгтгэлүүдийн удирдлагуудтай хийсэн нэгдсэн хуралдааны үеэр гаргасан байна. Тус шийдвэрийг гаргах болсон учир нь цагдаа нар харъяалагдах дүүрэг, тойргоосоо гадагш явдаггүй, хэргийн газар очдоггүй, хэсгийн байцаагчтайгаа уялдаатай ажилладаггүй талаар иргэдээс гомдол санал их ирдэг байсантай холбоотой ажээ.

Г.Сонор.ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих