Б.Хурцад хүн хулгайлах тушаалыг Н.Энхбаяр өгсөн гэв

Б.Хурцад хүн хулгайлах тушаалыг Н.Энхбаяр өгсөн гэв АНУ-ын Минносота мужийн төв хэвлэл болох СтарТрибюне веб сайтад мэдээлснээр Англи улсад баривчлагдаад байгаа МУ-ын Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга, Батын Хурцад тушаал өгч хүн хулгайлуулсан хэргийн жинхэнэ эзнийг тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байгаад хожмоо тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон  Н.Энхбаяр өгсөн хэмээн Английн нэрээ нууцлахыг хүссэн прокурор мэдээлсэн тухай нийтэлжээ.

Түүнчлэн Б. Хурц нь хүн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсөө гадна 3 хүний хамт явсан бөгөөд хуурамч дипломат пасспорт ашигласан бөгөөд түүний хулгайлж авч ирсэн хүн болох Д.Энхбат нь шоронд эрүү шүүлтэд орсоны улмаас элэгний өвчнөөр нас барсан тухай уг сайтад мэдээлжээ.

Монголын талаас энэхүү хэрэгт ихээхэн ач холбогдол өгч ямар ч үнээр хамаагүй өөрийн тагнуулын ажилтнаа авах талаар хөөцөлдөж байгаа бөгөөд гаргаж байгаа үндэслэл нь дипломат дархан эрхтэй төрийн дээд албан тушаалтныг баривчлах нь хууль бус үйл ажиллагаа гэсэн үндэслэл гаргаж байгаа юм. Гэвч Европын холбооны хуулийн дагуу дипломат статус бүхий хүн гэмт хэрэг үйлдсэн нь гарцаагүй нотлогдсон бол баривчилж болох талаар заасан байдаг аж.

Бидний анхаарлыг татаж буй энэ хэргийг цаад эзэн, захиалагч нь хэн байв гэсэн асуултанд Н.Энхбаяр хэмээн хариулсан Английн дээд шатны прокурор тухайн хэрэгт шууд хамааралгүй учраас өөрийн нэрийг нууцлаж байгаа талаар дээр дурьдсан. Түүнчлэн Англи болон Герман, Францын талууд энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээдээс илүү түүний цаад эзнийг илүүтэй сонирхож байгаа нь лавтай. Хэрэг цаашаа хэрхэн шийдэгдэхийг хүлээх л үлдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.