Ч.Сайханбилэг өргөмжлөл гардуулах дуртай

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өргөмж­лөлд дуртай  нэгэн болол­той. Үүнийгээ шинэ жилийн баярын үеэр хэлж, олныг багагүй хөг­жөөгөөд амжсан.

Түүний хувьд хийсэн бүтээснээ оны төгсгөлд дүгнүүлж, олон байгуул­лагын “шилдэг”-ээр тодор­сон. Аргагүй л туршлагатай улстөрч гэсэндээ Ч.Сайханбилэг сүүлийн жилүүдэд оны онцлох хүнээр зүй ёсоор тодорч байгаа.

Харин мань хүн шагнал хүр­тэхийн зэрэгцээ олон ч бай­гуул­лагын шинэ жилийн цэн­гүүнд уриг­дан, тэдэнд шаг­налыг нь гардуулж өгч байв.

 

Тэрбээр үүнээсээ нэгэн шинэ санаа олсон тухайгаа ам алд­жээ. Өөрөөр хэлбэл, тухайн жилд “хам­гийн олон өргөмжлөл шагнал гар­дуулсан хүн” гэдэг номинаци байдаг бол ямар вэ хэмээн хошиг­нож байсан юм. Хэрвээ тийм шаг­нал байвал Ч.Сайханбилэг дар­гатай өр­сөлдөх хүн тун ховор хэмээж байна лээ. Тэгэхээр Засгийн газрын ХЭГ-ын дарга чамгүй олон хүнд шагнал, өргөмжлөл гардуулж, гарыг нь чанга атгасан бололтойдог шүү.

Цаг мн


URL:

Сэтгэгдэл бичих