Хятадын өмнөд нутагт цас бороо орж байна

  3,4-ний өдөр Хятадын өмнөд нутгийн Жэжян, Жянши, Гүйжөү, Хунань зэрэг олон мужид агаарын температур ихээхэн буурч, цас бороо орж, 2013 оны анхны цас тухайн нутагт өвлийн гоё үзэмжийг бүрдүүлэхийн зэрэгцээ авто зам, агаарын нислэг зэрэг зам харилцаанд сөргөөр нөлөөлж байна.

Чаншагийн Хуанхуа нисэх онгоцны буудал 1-р сарын 4-ний өдөр Бээжин, Наньжин, Чүнчин зэргийн хотууд руу нисэх нислэг цас борооноос болж мөн харилцан адилгүй хугацаагаар хойшлогдсон байна.
Цаг агаарын салбарынхны тооцоолж байгаагаар, энэ хоёр өдөр Хятадын өмнөд нутгийн дийлэнх бүсээр мөн хүйтэрч, цас бороо орж, зам мөстөж, цас хурах төлөвтэй байна гэжээ.

\Сарантуяа орчуулав.\

china radio


URL:

Сэтгэгдэл бичих