Өндөгний харшлийг өндгөөр эмчилдэг

Өндөг хэдий амттай илчлэг сайтай хэдий ч хэтрүүлж хэрэглэвэл хор болдог. Бүр цаашлаад амиа алдах ч тохиолдол бий.

Өндөгний харшил нь бусад олон төрлийн харшлийн адил хүмүүсийн дунд их түгээмэл байдаг ажээ. Тэр дундаа АНУ-д өндөгний харшилтай хүмүүс хамгийн олон байдаг бөгөөд хүүхэд багачуудынх нь 2,5 хувь нь өндөгний хордлоготой байдаг ажээ. Тиймээс тус улсын эрдэмтэд эл харшлыг эмчилэх арга замыг хайсаар ирсэн бөгөөд саяхан маш хялбар аргаар эмчлэх аргыг олсон байна.

Судлаачид туршилтандаа 55 өндөгний харшилтай хүүхдүүдийг оролцуулсан бөгөөд тэдний эцэг эх нь 22 сарын турш хүүхдүүддээ идэж буй хоол хүнсэнд нь нунтаг өндөг маш бага хэмжээгээр хийх болжээ. Туршилтын эцэст хүүхдүүдийн 75 хувь нь хоёр өндөг идсэн ч ямар нэгэн муу хариу үйлдэл үзүүлээгүй аж.

Тиймээс эмч нар хоол хүнсний алергийг эмчлэхийн тулд алерги үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнийг  хоол хүнсэндээ хортой нөлөө үзүүлэхээргүй маш бага тунгаар  хэрэглэж дасгах хэрэгтэй хэмээн үзэж байгаа гэнэ.

Т.Нарантунгалаг.ugluu.mn

URL:

Сэтгэгдэл бичих