ДУУЧИН Б.САРАНТУЯА БНСУ-Д ШИНЭ ОНОО УГТЖЭЭ

Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б. Сарантуяа  БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа хамт тэдний зохион байгуулсан шинэ жилийн үдшийн цэнгүүнд оролцож ая дуугаа өргөн ирж буй 2013 оноо угтсан байна.
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авах энэхүү шинэ жилийн үдэшлэг Монгол тауны ойролцоо “ДДМ” клубт болжээ.

Тус цэнгүүнд Солонгост ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монголчууд олноороо хүрэлцэн ирж хайртай дуучныхаа хамт он солигдох мөчид цэнгэн бүжиглэцгээсэн байна. Мөн Б.Сарантуяагийн тоглолтоос долоо хоногийн өмнө тус кулбт Монгол Улсын гавьяат жүжигчин н.Чаминчулуун шинэ жилийн тоглолтоо нутаг нэгтнүүддээ толилуулжээ.
 Д.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих