“Жем интернэшнл” ХХК-ийн архины тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв

“Жем интернэшнл” ХХК удаа дараа архины хууль бус сурталчилгаа явуулсан тул тусгай зөвшөөрөлийг нь хоёр сарын хугацаанд түдгэлзүүлэх шийдвэрийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гаргажээ. ШӨХТГ-аас өнгөрсөн арваннэгдүгээр сард “Жем интернэшнл ” ХХК-д хууль бус сурталчилгаагаа зогсоохыг сануулсан ч тус компани хуулиа мөрдөхгүй өнөөдрийг хүрсэн тул уг арга хэмжээг авч байгаа юм байна.

Улмаар энэ тухайгаа Үйлдвэр худалдааны сайд Х.Баттулгад албан ёсоор хүргүүлсэн байна. Мөн хотын дарга Э.Бат-Үүлд тус компанийн архийг хоёр сарын турш борлуулахгүй байх саналаа ч албан бичгээр мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих