“Зөрүүд эр” 75 хүрлээ

1 минутын өмнө

“Зөрүүд эрийг номхотгосон нь” киногоор та бидний танил болсон Италийн алдарт жүжигчин Адриано Челентано 75 нас хүрлээ. Жүжигчин, дуучин, найруулагч А.Челентано сүүлийн жилүүдэд олон нийтийн өмнө гараагүй бөгөөд 75 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ.
Тэрбээр кино урлагийн түүхэнд хэзээ ч мартагдахааргүй дүрүүд бүтээснээс гадна дуу хөгжмийн бараг бүхий л төрөлд дуулж, цомог гаргасан байна. Харин 30 гаруй цомгийнх нь дөрөв нь нэг сая хувь борлогдож “платинум” болсон юм.

Э.ТӨГСӨӨ


URL:

Сэтгэгдэл бичих