ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БИЧИГДСЭН 5 ХУУРАМЧ БАРИМТ

Ямар нэгэн түүхийн ном, нэвтэрхий толинд бичигдэсэн зүйлд бид үргэлж итгэсээр ирдэг. Харин дараах 5 хуурамч баримт нь хүн төрөлхтний дунд хамгийн түгээмэл тархсан худал мэдээлэл юм.

1. Хенри Форд үйлдвэрийн угсралтын дамжлагыг нэвтрүүлсэн анхны хүн биш.
Хенри Фордын өрсөлдөгч Рэнсом Ели Олдс 1901 онд усгралтын дамжлагыг анх үйлдвэртээ нэвтрүүлсэн хүн болсон юм. Рэнсом Ели Олдсын “Олдсмобили” үйлдвэрийн явцад машинаа модон тэрэг дээр зөөж байсан бөгөөд энэ нь эцсийн үр дүнд үйлдвэрлэлтэнд ихээхэн нөлөөлсөн ажээ. Жилийн дотор түүний үйлдвэрлэлт 5 дахин нэмэгдсэн бөгөөд Хенри Форд зөвхөн түүний бүтээл дээр бүч нэмсэн ба түүнийг үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад ашиглах болжээ.

2. Фернан Магеллан дэлхийг бүтэн тойрсон анхны хүн байгаагүй гэнэ.
Алдарт Португалийн далайчин Фернан Магелланыг маш олон түүхийн номонд дэлхийг бүтэн тойрсон анхны хүн хэмээн бичсэн байдаг. Харин үнэн хэрэгтээ тэрээр дэлхийг бүтэн тойрж чадалгүй 1521 онд аялалаа дуусгахаас 17 сарын өмнө Филлипины уугуул нутгийн оршин суугчидын гарт амиа алдсан аж. Магелланыг амь үрэгдсэний дараа Хуана Себастьяна болон Элькано-гийн удирдлаган доор аялалыг үргэлжилүүлсэн байна. Хэдийгээр Элькано аялалыг зогсоохыг хүсэж байсан боловч Португальчуудын довтолгооноос айж ийнхүү аялалыг үргэлжлүүлсэн түүхтэй юм.

3.АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон биш.
АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон байгаагүй гэдгийг та сонсоод гахайж магадгүй. Мэдээж Жорж Вашингтон 1787 онд АНУ-ын ерөнхийлөгч болсон. Гэвч түүнийг ерөнхийлөгч болохоос өмнө 8 жилийн өмнө энэхүү байр суурин дээр нийтдээ 10-аад улс төрчид ажиллаж, тэдний дотроос Сэмюэль Хатингтон энэхүү албыг хашсан анхны хүн байжээ.

4. Суут удирдагч Наполен намхан байгаагүй.
Дэлхийн түүхэнд шилдэгийн шилдэг 100 удирдагчийн тоонд зүй ёсоор багтдаг Наполеон Бонапартыг намхан нуруутай нэгэн байсан гэж үздэг. Тэрээр тийм ч намхан нэгэн байгаагүй бөгөөд түүнийг нас барсны дараа хэмжиж үзэхэд 168,79 см байсан буюу амьд сэрүүндээ 170 см-ын өндөртэй байсан нь тухайн үеийн Европчуудын дундаж өндөртэй ойролцоо байсан юм.

5.Францын хатан хаан Мария Антуанетта албатууддаа жигнэмэг ид хэмээн зөвлөдөггүй байжээ.
Францын энэрэнгүй хатан хаан нэрээр алдаршсан Мария Антуанеттаг өнөөдрийг хүртэл түүхэн ном болон сонин сэтгүүлүүдэд энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор бичсээр иржээ. Хатан хааны албатууд Марий Антуанеттад өлсөж байна гэж хэлэхэд: -”Хэрвээ талх байхгүй бол жигнэмэг ид” гэж хариулсан хэмээн бичсэн байдаг. Харин бодит байдал дээр энэхүү үгийг Францын агуу философич Жан Жак Руссо Марииг 11 настай байхад буюу 1766 онд зохиожээ. Өөр нэг баримтанд Людвик XIV хааны анхны гэргий Мария Терезияг хэлсэн гэж тэмдэглэсэн байдаг ажээ.

WWW.FACT.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих