Эрүүл мэндийн үндэсний лавлагаа төвүүдийн Захирлуудыг сонгон шалгаруулна

Эрүүл мэндийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагч, Эрүүл мэндийн сайдтай үр дүнгийн

гэрээ байгуулан ажиллах Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн үндэсний лавлагаа төвүүдийн төсвийн ерөнхий менежер-захиралуудыг сонгон шалгаруулалтаар шалгаруулж  үр дүнгийн гэрээ байгуулж ажилд томилно.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

 

Албан тушаалд тавигдах шаардлага:

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага 1.1  Ерөнхий шаардлагууд Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Иргэншил -   Монгол улсын иргэн байх -
Боловсрол -   Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн дээд боловсролтой
Мэргэжил -   Хүний их эмч -
Мэргэшил -   Анагаах ухааны доктор эсвэл

-   Эрүүл мэндийн болон эмнэлгийн удирдлагын чиглэлээр магистр эсвэл

-   Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр магистраас дээш зэрэгтэй;

-  Гадаадад анагаах ухааны докторын эсвэл эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан;
Туршлага -    Төрийн албанд 10 ба түүнээс дээш жил, удирдах албан тушаалд 5 ба түүнээс дээш жил ажилласан; -   Эрүүл мэндийн салбар, хоёр, гурав дахь шатлалын эмнэлгийн байгууллагад  5-аас доошгүй жил ажилласан;

-   Эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай;

Ур чадвар -    Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;

-   Компьютерийн түгээмэл хэрэглээний программыг (Word, Excel, Power Point зэрэг) болон интернетийн хөтөч программыг албан хэрэгцээний шаардлагын түвшинд эзэмшсэн;

-   Салбарын хууль тогтоомж, эрх зүйн акт, тэдгээрийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам боловсруулах, хүлээх хариуцлагын талаар хангалттай мэдлэгтэй;

-   Манлайлах, удирдах, зохион байгуулах, шинийг санаачлах, багаар ажиллах, бусдад нөлөөлөх, бусдыг идэвхижүүлэх, бусадтай харилцах  ур  чадвар эзэмшсэн;

-   Байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангах, стратеги төлөвлөгөө боловсруулах, гадаад, дотоодын түншлэгчидтэй хамтарч хөтөлбөр, төсөл санаачлан хэрэгжүүлэх талаар хэлэлцэн тохиролцох, санхүү, төсвийг хянах, зохицуулах, өндөр түвшний бодлогын зөвлөгөө өгөх чадвартай;

-   Өндөр хөгжилтэй оронд эрүүл мэндийн тусламжийн чиглэлээр богино хугацааны сургалтад хамрагдсан байх;

-   Өөрчлөлтийг манлайлах;

-   Үр дүнд чиглэн ажиллах;

-   Оновчтой шийдвэр гаргадаг байх;

-   Судалгааны арга зүйн мэдлэгтэй;

 

 

1.2.Тусгай шаардлага: -   Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийг дэмжиж ажиллах хүсэл сонирхолтой байх;

-   Иргэний эрүүл мэндийн эрхийг хангах, хамгаалах талаар цогц мэдлэгтэй, зохих туршлагатай байх;

-   Эрүүл мэндийн байгууллагаар иргэд үйлчлүүлэгчид хүндрэл, бэрхшээлгүй үйлчлүүлэх талаар удирдахуйн туршлагыг тусгасан төсөлтэй байх;

-   Тухайн мэргэжлийн чиглэлээр хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг сайжруулах талаар санал болгох төсөлтэй байх;

-   Тухайн мэргэжлийн тусламж, үйлчилгээг  хөгжүүлэх тодорхой үзэл санаа, төсөлтэй байх

-   Суралцагч байгууллагын удирдлага, хөгжил, эрсдлийн удирдлагын талаар мэдлэг, туршлага, өөрийн гэсэн үзэл санаа, төсөлтэй байх;

-   Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл /УИХ-ын хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан маягтаар/;

 

Сонгон шалгаруулалт явагдах үндэсний лавлагаа төвүүд:

  1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  3. Улсын гуравдугаар төв эмнэлэг
  4. Халдварт өвчин судлалын үндэсний төв
  5. Гэмтэл согог судлалын үндэсний төв
  6. Хавдар судлалын үндэсний төв
  7. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
  8. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  9. Арьсны өвчин судлалын үндэсний төв
  10. Зоонозын өвчин судлалын үндэсний төв
  11. Геронтологийн үндэсний төв
  12. Цус сэлбэлт судлалын үндэсний төв
  13. Эмгэг судлалын үндэсний төв
  14. Хүүхдийн төв сувилал
  15. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Бүрдүүлэх материал:

  • Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
  • Авлигатай тэмцэх газрын тодорхойлолт;
  • Боловсролын диплом болон  эрдмийн зэргийг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Эрүүл мэндийн тусламжийн чиглэлээр өндөр хөгжилтэй оронд богино хугацааны сургалтад хамрагдсаныг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн үзэл санааг дэмжиж, хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа нотлох өргөдөл;
  • Албан тушаалд тавигдах тусгай шаардлагад дурьдсан төслүүд;
  • Иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
  • Урьд ажиллаж байсан байгууллагын эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан ажил байдлын тодорхойлолт;

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг Эрүүл мэндийн яамны 104 тоот өрөөнд (Утас: 263962) 2013 оны 1 дүгээр сарын 18-ны дотор 8.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд  хүлээн авч бүртгэнэ.

Тухайн албан тушаалд тавигдах болзол, шаардлагыг хангаагүй, хугацаа хоцорсон, хуурамч материал бүрдүүлсэн болон аль нэг материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

 

Эрүүл мэндийн яамны дэргэдэх

Төрийн албаны салбар зөвлөл


URL:

Сэтгэгдэл бичих