Швейцарьт вагонууд мөргөлдөж 17 хүн гэмтлээ

Швейцарийн хойд хэсэгт явж байсан хоёр галт тэрэг хоорондоо мөргөлдөж, 17 хүнийг хүнд гэмтээжээ. Шауффаусен хотын зах орчимд орших ослын газар цагдаагийнхныг хүрэлцэн ирэхэд орон нутгийн зорчих тээврийн жижиг галт тэрэг, хоёр давхар зүтгүүрийн галт тэрэгтэй мөргөлдөж осолдсон байсан байна.
Тухайн үед хоёр галт тэргэнд нийт 280 зорчигч сууж явсан бөгөөд хүчтэй мөргөлдсөний улмаас ихэнхи зорчигчид суудлаасаа шидэгдэж, ийнхүү хүнд хөнгөн байдлаар гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд цагдаа нар ослын шалтгаанаар тодруулахаар ажиллаж байна.

 

О.УДВАЛ


URL:

Сэтгэгдэл бичих