Хүнсний ногоогоор биеэ арчлах

Сонгиныг хоол хүнсэнд хэрэглэхээс гадна эмчилгээнд хэрэглэдэг. Гоо сайханд сонгинын хальс шүүс, иш бүгдийг хэрэглэдэг.
Нүүрний сэвх толбыг арилгая гэвэл сонгины шүүсийг хэрэглэ. Тослог, хэвийн арьстай бол өглөө оройд сонгины шүүсэнд норгосон хөвөнгөөр нүүрээ арчина. Дараа нь цөцгий түрхэж, 10 минутын дараа бүлээн усаар зайлна. Мөн жижиг үрүүлд үрсэн сонгиныг түрхэж болно.
Батга арилгахад дээрх хоёр аргыг хэрэглэдэг, хуурай арьсанд зөгийн балыг сонгинотой хольж, макс тавина. Хоёр ширхэг сонгиныг жигнэж, нухаш болгон хоёр хоолны халбага зөгийн бал нэмнэ. Нуүрээ цэвэрлэж, маск түрхээд 15-20 минутын дараа чийглэг алчуураар арчина.
Сэвх толботой, хуурай арьсанд сонгины шүүсийг шингэн зөгийн балтай хольж турхэнэ. 15-20 минутын дараа эхлээд чийгтэй хөвөнгөөр дараа нь хуурай хөвөнгөөр арчина. Тослог арьсанд шүүсийг хоолны уксустай тэнцүү хэмжээтэй хольж түрхэнэ. Уг холимогт алчуур норгож нүүрэндээ 15 минут тавина. Цайртал өдөр бүр түрхэнэ.

П.ЭНХБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих