Мэлхий гүнж

Насаараа хүүхдийн байгууллагад ажилласан Н.Болормаа сайд тун эмзэг, гомдож баярлахдаа амархан нэгэн. Тиймээс ч намынх нь нөхөд энэ хатагтайтай болгоомжтой харьцахыг чухалчилдаг гэнэ. Дөч гарсан эмэгтэй УИХ-д орж ирчихээд боловсруулсан хуулийн төсөл нь унахад чуулганы танхимд эхэр татан уйлж, журмын нөхдөө сандаргаж байсан удаатай. Мөн 2004 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэг дээр өрсөлдөж, С.Оюунд ялагдчихаад ухаан алдаж унах шахталаа шоконд орж, сонгуулийн шөнө уйлж унжин, намынхаа байранд хоёр хүнээр түшүүлэн ирж байсан гэнэ. Н.Болормаа даргын энэ байдлыг харсан МАХН-ынхан  учраа олохгүй сандарцгааж, намын дарга нь түүнийг тайвшруулж байсан гэдэг. Сүүлийн үед гэр бүлийн тогтворгүй байдлаас болж улс төрөөс ангид суух болсон Но.Болормаа хатагтай одоо ч дарга нартайгаа уулзахаараа ажил алба нэхэж уйлж сандаргадаг. Ямар сайндаа түүнийг Ху намын “Мэлхий гүнж” гэж зарим хүүхнүүд шоолдог гэсэн.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.