Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн

2013 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 21-26 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 16-18 градус хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих