М.Энхсайхан ажлаа хүлээлгэж өглөө

Өнгөрсөн долоо хоногт “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг Төрийн Өмчийн хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа  Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг мөн ажлаас нь халсан нь багагүй дуулиан тариад байгаа.

“Монголын төмөр зам”-ын Төлөөлөн удирдах зөвлөл  хуралдаж  М.Энхсайханыг чөлөөлөх  эцсийн шийдвэрийг өчигдөр  гаргасан юм. Гэхдээ тэрээр ТУЗ-ын хуралд суугаагүй юм.

Тэгвэл өнөөдөр өглөө М.Энхсайхан ажлаа хүлээлгэж өгчээ.Түүний албыг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирлаар томилогдсон П.Бат-Эрдэнэ хүлээж аваад  байна.

Г.Идэр


URL:

Сэтгэгдэл бичих