Г.Мөнх-Эрдэм: Үйлдвэрийн зориулалтаар ашиглаж буй усны үнэ 14 дахин өснө

Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар БОНХЯ-ны Усны мониторинг, зохицуулалтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэмтэй ярилцлаа.

-Урт нэртэй хууль батлагдаад дөрвөн жил өнгөрлөө. Хэрэгжилт нь удаашралтай байгаагийн шалтгааныг юу гэж бодож байна?

-Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сав бүхий газарт ашигт малтмал хайх ажлыг хориглох тухай хууль 2009 онд батлагдсан. Хууль батлагдсаны дараа Засгийн газар Усны газарт хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох үүрэг өгсөн. Мөн оны наймдугаар сард усны газар гол мөрний урсац бүрэлдэх эхийн заагийг 109 талбайгаар тооцож БОНХЯ- нд хүргүүлсэн байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан Усны тухай хуулиар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох эрх нь сумын Засаг даргад байсан юм. Иймээс бид аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Засаг дарга нарт хандаж хуулийн хүрээнд гол нуур, булаг шандынхаа хамгаалалтын бүсийг тогтоож ирүүлнэ үү гэсэн бичиг хүргүүлсэн. Харамсалтай нь орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь усны мэргэжилтэн биш учраас нутаг орныхоо голуудын нэрийг биччихээд хамгаалалтад авлаа гэсэн албан бичиг ирүүлсэн. Гол, нууруудын нэр төдийхөн нь үндэслэл болж чадаагүйгээс хилийн заагийг дахин тогтоох шаардлага тулгарч хугацаа нэлээд алдсан тал бий.

-Хилийн заагийг тогтоох эрх нь орон нутгийн Засаг дарга нарт байсан нь алдаа байжээ дээ?

-Тэдний ирүүлсэн албан бичгийн улмаас бид мэргэжлийн аргачлалаар хангах нь зүйтэй юм байна гэж үзээд дээрх бүсийг тогтоож хэрэгжүүлэх зураг гаргаж, бүх аргачлалыг тусгаж, аймгуудад дахиад явуулсан. 21 аймгийн зөвхөн таваас нь 2010 оны гуравдугаар сард хариу өгсөн ч бас л шаардлага хангаагүй. Иймээс орон нутаг өөрсдөө хийж чадахгүй юм байна гэж үзээд мэргэжлийн удирдлагаар нь хангаж Усны газар, БОНХЯ, мөн байгаль орчныг хамгаалдаг иргэний зөвлөлүүдтэй хамтарч ажлын хэсэг ажиллуулсны үр дүнд нийт 315 сумын захиргаа захирамж гаргасан. Уг захирамжинд юу гэж тусгасан гэхээр тухайн үед устай байсан гол горхи, булаг шанд, нуур, цөөрмийн хамгаалалтын бүсийг хуулиндаа доод хэмжээ нь 200, түүнээс дээш тооцсон захирамжууд ирсэн байгаа. Энэ захирамжуудыг бид үндэслээд хилийн заагийг тогтоосон кадастрын зураг гаргаж Засгийн газарт хүргүүлсэн. Харин сүүлд эргэж харахад газар орны нөхцөл байдал, иргэдийн өөрсдийн чадвараас ч тэр үү дутуу хийгдсэн алдаа оноо бишгүй харагддаг.

-Усны эх бүхий сав газрын хилийн зааг тогтоох үед Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Жишээлбэл, уг хуулиар хамгаалалтад авах ёстой газруудыг хамруулаагүй, уул уурхайнхан үйл ажиллагаа явуулсаар байна гэх мэт. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Орон нутгийн иргэд, иргэний зөвлөлийн шүүмжлэлийн дагуу 2012 оны гуравдугаар сард дутуу орхисон гол, горхиудыг шалгасан. Орхигдсон газруудын хувьд сумд өөрсдөө бүсээ тогтоож захирамжаа ирүүлэх ёстой. Бүсийг хасах, зарим талбайг чөлөөлөх зэрэг нэг талынхаа ашиг сонирхлыг харсан захирамжууд нэлээд ирсэн. Өөрөөр хэлбэл, хилийн бүсэд ороогүй дутуу үлдсэн гол горхи бий. Монгол орны хэмжээнд бүгдийг нь тогтооно гэдэг хоёр сарын дотор хийчих ажил биш. Дээр нь хийж байгаа хүчин чадал, хөрөнгө санхүүгийн хувьд ч гэсэн хүндрэлтэй байсан. Иймээс бид эхний ээлжинд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй хэл ам татлаад байгаа газруудад хилийн зааг тогтоосон.

-Хуулиар бүсчилсэн газруудад хэрэгжилт тааруухан байгаа дүн гарсан байсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Хамгаалалтад авсан нутагт уул уурхайн компаниуд ажиллаад байна гэж яриад байгаа. Тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байгаа газар хилийн бүсэд орсон бол хууль бус үйл ажиллагаа явуулж буй хэрэг. Бид хилийн заагаа Ашигт малтмалын газар, Уул уурхайн яаманд хүргүүлсэн. Хууль бусаар олборлолт явуулж буй компанийн лицензийг цуцлах эрх манайд биш Ашигт малтмалын газар, Уул уурхайн яаманд байдаг шүү дээ. Салбарын яаманд асуудал ший- дэгдэхгүй болохоор голын эрэг дээр уурхай ажилласаар байна.

-Тэгэхээр танайх бусад салбартайгаа ойлголцож ажиллахгүй бол энэ хуулийн үр дүн бодитоор харагдахгүй нь бололтой. Хууль батлагдсаны дараа 1700 гаруй лицензийг цуцлах тухай ярьж байсан. Гэтэл энэ талаар мэдээлэхгүй байгаа нь хардлага төрүүлээд байх шиг?

-БОНХЯ-ны хувьд зөвхөн тэр бүсийн хил хязгаарыг тогтоох ажлыг л хийж байгаа. Үүнийг үндэслээд Уул уурхайн яам, Ашигт малталын газар хуульд заасан бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудын лицензийн жагсаалтыг гаргаж цуцлах ёстой. Хэдэн лиценз цуцалсныг мэдээлэх үүрэг нь Засгийн газарт бий.

-Өнгөрсөн жил 242 алтны шороон ордын лицензийг цуцалж, эдийн засгийн хохирлыг барагдуулах дүн мэдээ танилцуулсан. Эдийн засгийн хохирол болон нөхөн сэргээлт хийгдсэн үү?

-Уур уурхайн үйл ажиллагаанд өртөж хаягдсан талбайн бүртгэл гар- сан. Одоо нөхөн сэргээхийн тулд эзэн хол богдогчийг тогтоож байгаа. Үүний дараа нөхөн сэргээлтийн зар- дал төдий хэмжээнд гарсан, танайх үйл ажиллагаа явуулж байсан учраас нөхөн сэргээлт хийх ёстой гэсэн шаардлага тавих ажлууд шат дараалан явагдана. Шууд юу юугүй олон жагсаалт гаргаад бүгдэд нь ийм хохирол гарсан, төл гэх нь өрөөсгөл ойл голт. Олон судалгаа хийж, нө- лөөлөх байдлын үнэлгээ гаргах ёстой. Огт ажил хийгээгүй байгаа юм биш, зарим ашигт малтмалын талбай эзэм- шиж байгаа талбайг хуулийн бү сээс хассан. Хамгаалалтад авсан тал байд олборлолт явуулж байгаа ком па- ниудад ус ашиглах эрх олгохгүй бай- гаа. Усгүйгээр уул уурхай ашиглах бо ломж гүй. Цаашид хамгаалалтын бү- сийг улам на рийвчлалтай болгож, илүү олон талбайг нэмж хамгаалах ёстой.

-Цаашид хуулийн хэрэгжилтэд хяналт хэрхэн тавих вэ?

-Хуулийн хэрэгжилтэд хяналт тавихаар Сав газрын захиргааг байгуулсан. Энэ нь хамгаалалтын бүсэд шууд хяналт тавихаас гадна ус ашиглалт, хэрэглээтэй холбоотой хяналт ч та вина. Төр, засгаас гэлтгүй орон нут гийн иргэд ч бас хянах хэрэгтэй. Манай зүгээс хамгаалалтын бүсийн энэ хэсгээс дотогш ийм ийм үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн журам, дэглэм шинэчлэн гаргаж байна. Жишээлбэл, энэ бүсэд уул уурхай, барилга, шатахуун түгээх станц барьж болохгүй гэх журмын дагуу хяналт тавигдах болно.

-Урт нэртэй хуулийн хүрээнд уул уурхайн зориулалтаар ашигласан усны үнэ нэлээд нэмэгдсэн. Хэзээнээс хэрэгжиж эхлэх бол?

-Шинэ гарсан Байгалийн нөөц ашиг ласан тухай хуулийн экологи, эдийн засгийн үнэлгээний хуваариар энэ сарын 1-нээс үйлдвэрийн зориулалтаар ашигласан усны шинэ үнэ мөрдөгдөж эхэлсэн. Зөвхөн уул уурхай гэлт гүй бүх салбарт ус ашигласны төл бөр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурал даанд энэ тогтоолын төслийг танил цуулсан. Энэ нь усны нөөц ашигласан бол доод тал нь тав, дээд тал нь 14 дахин нэмэгдэхээр тусгасан бай гаа. Агуулгаар нь авч үзвэл усны үнийг нэмж байгаа нь үйлдвэрүүдийг хэмнэлттэй, байгальд ээлтэй цомхон техник, технологи ашиглахыг шаардаж байгаа нэг хэлбэр юм. Түүнээс биш үйлдвэрүүдийг усны үнээр хааж боож байгаа юм биш.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих