Ц.Нямдорж сайдаа, цаана чинь “Хар чингис”

Архи тамхийг ямар нэгэн хэлбэрээр сурталчлахыг манай улсад хориглосон хуультай. Гэвч “архичин”, “тамхичин” хүмүүсийн рекламны арга улам бүр нарийссаар байна. Оюуны өмчийн газрын даргаа, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын байцаагч нараа дурын караокед ороод үзээч. “Хар Чингис”, “Галт Ус” хэмээх хоёр архины реклам өдөр шөнийн алинд ч бөмбөгдөж байна.  Хөөрхөн сайхан хүүхэн шуухантай энэхүү рекламыг “Спирт бал бурам” ХК болон “Алко” группууд цацсаар байгааг та бүхний сонорт дуулгая. Тэдний эл үйлдлийг дэмжиж, бас л хууль зөрчиж шөнө дунд хүртэл ажилласаар байгаа караокенуудын үйл ажиллагааг цагдаагийн байгууллага анхаарлаасаа гадна байлгаад байгаа нь ойлгомжгүй байна шүү Ц.Нямдорж сайд аа.

Д.Билгүүн. Zindaa.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.