Хийжүүлсэн ундааны найрлагад мөнгөн ус ордог

Хийжүүлсэн ундааны хэрэглээ өргөссөөр байна. Тэгвэл хийжүүлсэн ундаа хүний биед муугаар нөлөөлдөг бөгөөд тэр дундаа цусны даралт ихэсгэж, зүрхний өвчний гол шалтгаан болдог талаар судлаачид хэлж байна. Их Британийн өдөр тутмын сайтад Английн эрдэмтэд өдөрт таван лааз Кока кола уувал хүний бие эрс муудаж цусны даралт ихсэн цус харвах аюултай хэмээн анхааруулга хүргэжээ. Эрдэмтэд тус улсын хийжүүлсэн болон илчлэг ихтэй чихэрлэг ундаа хэрэглэдэг 2000 гаруй хүний биенд судалгаагаа явуулсны үндсэн дээр энэхүү дүгнэлтийг гаргасан байна. Түүнчлэн нэг лааз хийжүүлсэн ундаанд 0,8 мм мөнгөн ус байдаг гэнэ. Энэ нь зүрхний хэвийн үйл ажиллагааг гэмтээж шигдээс үүсгэх аюултай байдаг аж.

Г. Эгшиг


URL:

Сэтгэгдэл бичих